Archives

  • Mongolian Journal of Foreign Languages and Cultures
    Vol. 27 No. 585 (2023)

    "Гадаад хэл соёл судлал" эрдэм шинжилгээний бичгийн 2023 оны цоо шинэ дугаар цахим хэлбэрээр та бүхний гарт хүрч байна. Энэ удаагийн дугаар  нь Б.Владимирцовийн "Монгол хэлэнд хэлзүйн хүйс зааж байсны ул мөр" хэмээх судалгааны ажлыг МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн доктор Б.Даваасүрэнгийн орчуулгаар олон нийтэд нээлттэй хүргэж байгаагаараа онцлогтой. Мөн МУИС-аас гадна дотоодын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын сонирхолтой, хүртээмжтэй судалгааны ажлууд олноор хэвлэгдсэн. 

    Та CONTENTS хэсгээс энэ дугаарын агуулгыг хүлээн авах боломжтой.

  • Mongolian Journal of Foreign Languages and Cultures
    Vol. 26 No. 565 (2022)

    "Гадаад хэл соёл судлал" эрдэм шинжилгээний бичгийн 2022 оны энэхүү дугаарт Монгол улсын судлаачдын бүтээлүүдээс гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын судлаачдын бүтээлээс бүрдсэн эрдэм шинжилгээний 12 өгүүлэл нийтлэгдсэн. Гадаад хэл, соёл судлалын салбарт хийгдсэн, туршлагатай судлаачдын бүтээлүүд энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн юм. 

    Мөн энэ дугаарт нийтлэгдсэн МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдан багшийн "Орчин цагийн хэл шинжлэлийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт тойм өгүүллийг хүндэт уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.

    Та CONTENTS хэсгээс энэ дугаарын агуулгыг, INFORMATION хэсгээс энэ дугаарт нийтлэгдсэн шинэ ном, эрдэм шинжилгээний хурал, төслийн тухай мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжтой.

  • Mongolian Journal of Foreign Languages and Cultures
    Vol. 25 No. 547 (2021)

    "Гадаад хэл соёл судлал" эрдэм шинжилгээний бичгийн 2021 оны энэхүү дугаарт Монгол Улсын Их Сургууль, гадаадын болон дотоодын бусад их, дээд сургуулиудын судлаачдын эрдэм шинжилгээний 17 өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулгын 2 өгүүлэл нийтлэгдсэн. Энэ удаагийн дугаарт хэл шинжлэл, хэлний боловсрол, хэл эзэмшихүй, олон улс-орон судлал, орчуулга зүйн салбар, чиглэлд хамаарах хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний бүтээлүүд нийтлэгдсэнээрээ онцлогтой.

    Орхон их сургуулийн, Монгол хэл, соёл судлалын төвийн доктор Ю.Мөнх-Амгалангын "Монгол хэлээр орчуулагдсан италийн уран зохиолын товч тойм" болон МУИС, ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбар, Европ судлалын тэнхимийн доктор, профессор Н.Нансалмаа багшийн орчуулсан Орос, Америкийн хэл шинжээч, утга зохиол судлаач Роман Осипович Якобсоны "Орчуулгын хэл шинжлэлийн асуудалд" бүтээлийг та бүхэнд бүрэн эхээр нь нээлттэй хүргэж байна. 

    Та CONTENTS хэсгээс энэ дугаарын агуулгыг, INFORMATION хэсгээс энэ дугаарт нийтлэгдсэн шинэ номын мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжтой.

  • Mongolian Journal of Foreign Languages and Cultures
    Vol. 24 No. 528 (2020)

    "Гадаад хэл соёл судлал" эрдэм шинжилгээний бичгийн 2020 оны энэхүү дугаарт дотоодын судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл 14, сурталчилгааны 1 өгүүлэл нийтлэгдсэн. Хэл шинжлэл, хэлний боловсрол, хэл эзэмшихүй, олон улс-орон судлал, орчуулга зүйн салбарт хийгдсэн, өргөн агуулга бүхий судалгааны бүтээлүүд нийтлэгдсэн юм.

    Энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад Хэлний Төвийн дэргэдэх Боловсрол Сургалтын төв ТББ-ын доктор Л.Маналжав, МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн доктор Т.Отгонтуул нарын "LaoQida-ийн хятад эхийн онцлог" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг та бүхэнд нээлттэй хүргэж байна.

    Та CONTENTS хэсгээс энэ дугаарын агуулгыг, INFORMATION хэсгээс энэ дугаарт нийтлэгдсэн шинэ ном, эрдэм шинжилгээний хурал, төслийн тухай мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжтой.

1-10 of 13