БҮШИДО – ЁС ЗҮЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
DOI:
https://doi.org/10.22353/prs20171.3Abstract
Товч утга: Японы үндэсний үзэл бүшидо (武士道) нь япончуудын ёс суртахууны сургаалын онцлогийг харуулах нэгэн чухал сургаал билээ. Тиймээс бүшидо бол ёс суртахууны сургаалын хувьд япон үндэстний бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Бүшидо гэдэг нь бүши буюу самүрай, цэрэг дайчин, до буюу зарчим, зам мөр, арга ёс гэсэн хоёр үгнээс гаралтай дайчин эрсийн ажил, амьдралдаа мөрдөх зарчим гэсэн утга бүхий үг ажээ. Анхандаа бүшидо нь бүши нарын баримтлах ёс суртахууны хэм хэмжээ, дүрэм журам байсан. Гэхдээ энэ бол хуульчлагдсан дүрэм журам биш, монголчууд бидний ойлголтоор бичигдээгүй хэв хууль байсан юм. Самүрай нар бүшидо гэсэн ертөнцийг үзэх тусгай үзэл, биеэ авч явах бичигдээгүй хууль байжээ. Тэрхүү ёс журам нь самүрайн оршин тогтнох үндэс суурь болж байсан гэдэг. Харин эдүгээ бүшидо нь хатуу дэг журам бус, жирийн япон хүн бүрийн өдөр
тутмын амьдралдаа баримтлан хэрэгжүүлдэг ёс зүйн үзэл болон төлөвшчээ