Манзушир бурхны дүрийн ялгавар ба бэлгэдэл

Authors

  • Т.Булган
  • Ч.Батзориг

Keywords:

Манзушир; Буддын шүтээн урлал; Бэлгэдэл зүй; Бодисадва; Буддын гүн ухаан;

Abstract

Буддын шашинд бурхны тухай ойлголт хамгийн өргөн цар хүрээтэй чухал сэдвийн нэг бөгөөд төдийлөн бүрэн гүйцэд судлагдаагүй сэдэв юм. Бурхан багшийн айлдсан “Хутагт Сайн хувьт”21 (Бурхан) сударт “Ертөнцөд гэгээрсэн бурхдын тоо хязгааргүй бөгөөд ирээдүйд гэгээрэх бурхдын тоо ч мөн адил хязгааргүй” хэмээн номлосон нь Буддын мэдлэг ухаан барагдашгүй далай адил гэдгийг илтгэдэг.

Бурхан багш бээр арван зүгийн бурхад, бодисадва нарын бүх алдрыг өгүүлснээс Манзуширын алдрыг өгүүлэх нь хамгийн их буянтай хэмээн айлдсан төдийгүй, бурхдын орны дотроос Манзуширын орныг дээдэд сайшаасан байдаг. Мөн “Богд Манзуширын лагшин босгох хийгээд түүнчлэн ажирсан бүхэн болгоолтын орны тийн номлолын дэлгэрэнгүй” (Бүдон, хууд. 5) (rje btsun 'jam dbyangs kyi sku bzhengs tshul dang de bzhin gshegs ba kun gzigs kyi zhing khams kyi rnam bshad rgyas pa bu so) хэмээх зохиолд Манзушир нь гурван цагийн бүх бурхдыг үүсгэх эх, өөрөөр хэлбэл тэдний билиг оюуны үүсэл мөн хэмээн тодорхойлж, бурхан болохыг хүссэн бодьгалсууд Манзуширыг шүтсэнээр гэгээрэлд хүрнэ гэж тайлбарласан байдаг. Манзушир бурхны гүн ухааны, номлол бэлгэдэл нь асар гүнзгий хийгээд түүний намтар цадиг, дүрслэл шүтээн урлалын бэлгэдэл утгыг харилцан уялдуулан, иж бүрэн байдлаар системтэй судлах нь Бурхан шашныг илүү их таньж мэдэхэд мөн шүтээн урлаач судлаач нар чухал ач холбогдолтой юм.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Манзушир бурхны намтар цадиг, бэлгэдэл дүрийн шинжийг нэгдмэл байдлаар системтэй шинжилж, эдгээрт агуулагдах философи, гүн ухааны утга агуулгыг тодруулан тайлбарлахад оршино.

Downloads

Published

2026-05-01

Most read articles by the same author(s)