Байгалийн хуулийн онол дахь хүний эрх ба ёс суртахууны үнэт зүйлийн философийн үндэс

Authors

  • Д.Оюунгэрэл
  • Г.Эрдэнэбаяр

Keywords:

Байгалийн хууль, хүний эрх, эрх чөлөө, ёс суртахуун, түгээмэл зарчим

Abstract

Байгалийн хуулийн онол нь ёс зүйн нэгэн бие даасан онол юм. Энэ онол ёсоор хүн төрөлхтөнд байгалиас заяасан, ижил тэгш эдлэх ёстой, өөрчлөгдөшгүй эрх байдаг. Хүний эрхийн тухай ойлголт нь хүн төрөлхтний философи, улс төр, хууль эрх зүйн чухал асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд зөвхөн нэг улс орны хууль тогтоомжийн хүрээний биш, бүх нийтэд хамаатай үнэт зүйл юм. Энэ үзэл санааг байгалийн хууль буюу хүн төрөлхтөнд төрөлхөөс заяагдсан, салшгүй эрхийн тухай тайлбарладаг үзэл баримтлалаас урган гарсан хэмээн үзэх нь бий. Байгалийн хуулийн онол нь тухайн улсын эрх зүйн тогтолцооноос үл хамааран хүн төрөлхтөнд нийтлэг үйлчлэх обьектив зарчим байдаг гэсэн агуулгыг илэрхийлдэг.

Downloads

Published

2026-05-01

Most read articles by the same author(s)

<< < 1 2