Монгол орны хэмжээнд аянга цахилт илрүүлэх төхөөрөмж, байршил тогтоох сүлжээ зохион бүтээх нь

Authors

  • М.Алтансүх Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим
  • М.Отгонбаатар Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим
  • Ж.Дөлгөөн Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим
  • Д.Эрдэнэбаатар Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори
  • Т.Төртогтох Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори
  • М.Ананд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори
  • Д.Улам-Оргих Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим
  • Т.Бэгзсүрэн Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v33i562.977

Keywords:

Аянга цахилт, сигнал өсгөгч, тархалт, аянгын осол

Abstract

Дэлхийг хамарсан аянга илрүүлэх олон системийн өгөгдөл нийтэд нээлттэй байдаг. Гэвч Монгол оронд аянга бүртгэх өөрийн станц байхгүй тул бага эрчимтэй аянга бүртгэгдэхгүйгээс гадна байршлын нарийвчлал бага, бодит хугацаанд бүртгэх боломжгүй байна. Иймд энэ ажлаар Монгол орны аянга цахилт илрүүлэх ба аянгын байршлыг тодорхойлох аргачлалыг авч үзэн системийн дизайныг зохион бүтээсэн. Орчны цахилгаан соронзон бохирдол, нарны цацаргалт, хүмүүсийн үйл ажиллагаанаас хамааран аянга бүртгэх системийн эхний даалгавар нь зөвхөн аянгын цахилгаан соронзон сигналыг шүүх байдаг тул бид маш бага давтамжийг (VLF) шүүдэг 2-р эрэмбийн дифференциал аналог шүүлтүүрийг давхарлаж туршлаа. Шүүлтүүрийн харьцангуй нэвтрүүлэх чадвар 1.0 kГц – 50 kГц хүртэл 50 хувиас дээш, 0.8 kГц – 200 kГц мужийн гадна 5 хувиас бага байгаа нь бидний бүтээсэн төхөөрөмжийн шүүлтүүр зөв ажиллаж байгааг харуулж байна. Мөн “Atmel SAM3X8E ARM Cortex-M3 CPU” процессор ашиглан бүртгэгдсэн дохиог хүлээн авах, шүүх, хадгалах, дамжуулах асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид Монгол орны хэмжээнд аянга цахилтын байршил-хугацааны тархалт тодорхойлох, аянгат борооны аюулаас урьдчилсан сэргийлэх систем бүтээх санал дэвшүүлж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-05-24

How to Cite

М, А., М, О., Ж, Д., Д, Э., Т, Т., М, А., Д, У.-О., & Т, Б. (2022). Монгол орны хэмжээнд аянга цахилт илрүүлэх төхөөрөмж, байршил тогтоох сүлжээ зохион бүтээх нь. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 33(562), 59–65. https://doi.org/10.22353/physics.v33i562.977

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>