Монгол орны хэмжээнд аянга цахилт илрүүлэх төхөөрөмж, байршил тогтоох сүлжээ зохион бүтээх нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v33i562.977Keywords:
Аянга цахилт, сигнал өсгөгч, тархалт, аянгын осолAbstract
Дэлхийг хамарсан аянга илрүүлэх олон системийн өгөгдөл нийтэд нээлттэй байдаг. Гэвч Монгол оронд аянга бүртгэх өөрийн станц байхгүй тул бага эрчимтэй аянга бүртгэгдэхгүйгээс гадна байршлын нарийвчлал бага, бодит хугацаанд бүртгэх боломжгүй байна. Иймд энэ ажлаар Монгол орны аянга цахилт илрүүлэх ба аянгын байршлыг тодорхойлох аргачлалыг авч үзэн системийн дизайныг зохион бүтээсэн. Орчны цахилгаан соронзон бохирдол, нарны цацаргалт, хүмүүсийн үйл ажиллагаанаас хамааран аянга бүртгэх системийн эхний даалгавар нь зөвхөн аянгын цахилгаан соронзон сигналыг шүүх байдаг тул бид маш бага давтамжийг (VLF) шүүдэг 2-р эрэмбийн дифференциал аналог шүүлтүүрийг давхарлаж туршлаа. Шүүлтүүрийн харьцангуй нэвтрүүлэх чадвар 1.0 kГц – 50 kГц хүртэл 50 хувиас дээш, 0.8 kГц – 200 kГц мужийн гадна 5 хувиас бага байгаа нь бидний бүтээсэн төхөөрөмжийн шүүлтүүр зөв ажиллаж байгааг харуулж байна. Мөн “Atmel SAM3X8E ARM Cortex-M3 CPU” процессор ашиглан бүртгэгдсэн дохиог хүлээн авах, шүүх, хадгалах, дамжуулах асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид Монгол орны хэмжээнд аянга цахилтын байршил-хугацааны тархалт тодорхойлох, аянгат борооны аюулаас урьдчилсан сэргийлэх систем бүтээх санал дэвшүүлж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.