Nd2Fe14B соронзон материал гарган авах судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v28i510.646Keywords:
Дулааны боловсруулалт, Рентген бүтцийн анализAbstract
Бид энэ ажлаар Nd2Fe14B соронзон материалыг төмөр (Fe), неодум (Nd), бор (B)-ийн цэвэр нунтаг дээжийг 2:14:1 атомын харьцаатайгаар шууд холих замаар өндөр температурт хайлуулж нэгтгээд дулааны боловсруулалтад оруулж, огцом хөргөх арга ашиглан гарган авах ажлыг хийж гүйцэтгэв. Туршилтын үр дүнгээс үзэхэд эхлээд хольж хайлуулсан хайлш нь дээж бэлтгэл болон боловсруулалтын явцад агаар, орчны нөлөөгөөр исэлдэж неодим оксид (Nd2O3) давамгайлсан фазууд үүссэн байна. Үүнийг инертийн хийн орчинд битүүмжилж дулааны боловсруулалтад оруулж, огцом хөргөсний дараа Nd2Fe14B-ийн хайлш болж байгаа нь рентген бүтцийн анализын үр дүнгээс харагдаж байна. Цаашид Nd2Fe14B-ийн хайлшийг цэврээр кристалжилт сайтай гарган авах болон хүчтэй соронзон ашиглаж соронзжуулах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.