Мазаалай хиймэл дагуулын газрын станцын хөгжүүлэлт зарим үр дүн
DOI:
https://doi.org/10.22353/physics.v30i527.741Keywords:
BIRDS төсөл, , газрын станц, кубсат хиймэл дагуулAbstract
Энэ ажлаар Монгол улсын анхны хиймэл дагуул "мазаалай”- Монгол Улсын Их Сургууль дээр байрлах газрын станцын бүтэц, хиймэл дагуулаас мэдээлэл татаж авсан үр дүн, газрын станцын одоогийн үйл ажиллагааны талаар өгүүлнэ. МУИС-ийн газрын станц нь 2017 онд BIRDS-1 хиймэл дагуулын төсөл болон мазаалай хиймэл дагуулын сансрын орчин дахь үйл ажиллагааг хянах, удирдах зорилгоор байгуулагдсан. Тус газрын станц нь маш өндөр давтамж (Very High Frequency-VHF) давтамжийн 144MHz-148MHz – ийн зурвас, хэт өндөр давтамжийн (Ultra High Frequency-UHF) 430MHz-438MHz–н зурвасуудад хиймэл дагуултай холбогдон ажиллаж байна. Мөн “Мазаалай” хиймэл дагуулаас гадна NOAA цаг уурын хиймэл дагуулаас мэдээлэл татаж авах, BIRDS-2, BIRDS-3 төслийн хиймэл дагуулууд зэрэг сонирхогчийн радио давтамжийн хиймэл дагуулуудаас мэдээлэл, дохио хүлээн авах, зураг авах команд илгээх зэрэг үйл ажиллагаа явуулж байна
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.