"Албадууна хэлэх төрийн шастир ардыг хүчдэх дусал" хэмээх нэгэн гар бичмэл судрын ирэл гарлын асуудалд
Keywords:
хүчдэх дусал, Лувсанданзаны орчуулга, харьцаа холбооAbstract
“Хүчдэх дусал” бол шунхан “Данжуур” дахь Лувсанданзаны орчуулсан “Рашааны дусал”- ыг үндэслэж найруулсан эх болно. Гэхдээ түүний шууд хуулбар биш харин нэг хэмжээгээр засан найруулсан эх юм. Бодитойгоор хэлбэл, хялбар ойлгомжтой бөгөөд монголжуу маягийн болгох жич зарим төвд эхээс нь авиачлан буулгасан үгсийг тайлбар үлгэрийн агуулгад үндэслэн засах зэрэг нэлээд олон талын өөрчлөлт хийсэн гэдэг нь уг хоёр эхийн харьцууллаас тодорхой харагдаж буй. Тийнхүү “Хүчдэх дусал”-ыг “Рашааны дусал”-ын монгол орчуулгын нэгэн бие даасан эх гэж үзэх нь зүй ёстой ажээ. Буриадын Цүүгэл дацанд модон бараар хэвлүүлсэн Д.Галсанжамбын “Рашааны дусал” нь Цахар гэвшийн орчуулгад нэлээд хэдэн зүйлийн засалт өөрчлөлт хийж найруулсан эх юм. Үүнийг бид Д.Галсанжамбын бие даасан орчуулгын эх гэж үзэж байгаа билээ. Мөн бас буриадын Номтын Ринчений “Эрдэнийн хумх” хэмээх нэр бүхий “Рашааны дусал” (шүлгийн хэсэг) нь Д.Галсанжамбын орчуулгын эхэд бага хэмжээний засалт хийж хэвлүүлсэн байдаг. Үүнийг бид мөн Номтын Ринчений бие даасан орчуулгын эх гэж үзэж буй. Учир нь эдгээр эхүүд нь өөрийн тодорхой жам хууль болон тогтсон үзэл чиглэлийн дагуу засан өөрчлөгдсөнд оршино. Ийнхүү “Хүчдэх дусал”-ыг ч бид мөн энэхүү баримжааны дагуу “Рашааны дусал”-ын бие даасан орчуулгын эхэд тоочих ёстой гэж үзэж байна.