ГОВИЙН ДООД ЦЭРДИЙН ХУРДСЫН ХУРИМТЛАГДСАН ОРЧИН, ПАЛЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛД
Abstract
“Говийн Доод Цэрдийн Хурдсын Орчин, Палеоэкологийн Асуудалд” өгүүлэл нь дунд төрмөлийн эриний сүүлчийн галаваас эхэлж тунамал хурдас хуримтлалын нөхцөл хэрхэн яаж өөрчлөгдсөн, тэр нь шим ертөнцийн хөгжлийн явцыг яаж, аль зүгт хандуулсан болохыг дэлхийн өөр бусад газар оронтой харьцуулан тайлбарласан болно. Үүнд: Юуны түрүүн Монголын цэрдийн галавын амьтдын морфологийн шинжүүд ижил байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол доод цэрдийн галаваас эхэлсэн Ази, хойд Америк тивүүдийн хооронд эх газрын хүзүүвч Берингийн хоолойгоор дамнасан хуурай газрын холбоо байжээ гэж хэлж байгаа юм. Говийн доод цэрдийн хурдсын орчин, палеоэкологийн асуудалд зориулж бичсэн эл өгүүлэл нь цэвэр давхарга зүйн судалгааны тайлбар бичиг байдлаар бичээгүй учраас стратиграфийн түмэн зүсэлт боловсруулж тэднийг хооронд нь корреляци хийх замаар бус энгийн хэн хүнд ойлгомжтой болгохыг зорьж үгээр өгүүлж бичсэн болой.
Харин Монголын говийн доод цэрдийн олдворт газруудыг судалсан библиографи хийхдээ хэвлэлийн талбай хэмнэх зорилгоор зохиогчийн нэр, хэвлэгдсэн оныг товч дурьддаг олон улсын жишгийг баримталсан болно.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.