ХОЛИМОГ ИДЭШТ ДИНОЗАВРЫН ХАРЬЦУУЛАХ МОРФОЛОГИЙН СУДАЛГАА

Authors

  • Ө.Дэлгэрмаа Монгол Улсын Их Сургууль
  • А.Пэрлээ Монгол Улсын Их Сургууль

Abstract

Монголын динозавр судлал нь 1922 онд Америкийн судлаачид хамгийн анхиы Монголын палеонтологийн судалгааг хийснээр эхэлсэн түүхтэй. Динозавр судлалын түүхийн хугацаанд Монгол орны говийн хэсгийн хожуу цэрдийн хурдсаас өвөрмөц бүтэц зохион байгуулалттай Төв Азийн унаган амьтад болох 5 төрлийн (Therizinosaurus, Deinocheirus, Segnosaurus, Erlikosaurus, Enigmosaurus) динозавр олдож судлагджээ. (Малеев. 1954,  H. Osmolska., Е.Ronieqicz., 1970, А.Перлэ., 1979, 1981., Р.Барсболд, А.Перлэ, 1983).

Segnosaurus galbinensis-ийн хувьд 1973-1974 оны Монгол-Зөвлөлтийн палеонтологчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Байшин Цав, Амтгайн олдворт газраас малтаж авсан бөгөөд А.Пэрлээ 1979 онд сегнозаврын талаарх бүтээлээ хэвлүүлсэн байна. Мөн 2 жилийн дараа Erlikosaurus-аа нээсэн байна. Харин Enigmosaurus  төрөлийг Барсболд, Пэрлээ (1983) нар хамтдаа судалсан байна.

Хятадын Элстэйн формациас Хятад-Канадын хамтарсан экспедицийн судалгааны явцад Сегнозаврын нэгэн төрөл Алксазаврыг олж тогтоожээ. (D.Russell., Z.D.Dong 1993)

Erlikosaurus төрөлийг махчин динозавр, өвсөн тэжээлт динозавруудтай харьцуулж ясан биеийн морфологийн онцлогийг гаргах зорилт тавьж ажилласан болно. Ингэхдээ Монголын хамгийн том махчин динозавр болох Тарбозавр,
завропод динозавр болох Камаразаврын гавлын яс болон ясан биеийн морфологийн анхдагч бичиглэлийг ашигласан.

Судалгааны явцдаа Сегнозаврын шүдний морфологи дээр түлхүү анхаарсан ба арын секцийп жижиг шүднүүд дээр гуравдагч ирмэг байгааг илрүүлсэн. Энэ нь жинхэнэ өвсөн тэжээлт амьтны шинж гэж үздэг байна. Эндээс уг амьтан нь өвсөн тэжээлт амьтан мөн гэсэн дүгнэлт хийж болох боловч өмнөх секцийн том махир шүднүүд нь үүнийг үгүйсгэж байгаа юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-11-21

How to Cite

Ө.Дэлгэрмаа, and А.Пэрлээ. 2023. “ХОЛИМОГ ИДЭШТ ДИНОЗАВРЫН ХАРЬЦУУЛАХ МОРФОЛОГИЙН СУДАЛГАА”. Geological Issues 9 (November):33-47. https://journal.num.edu.mn/geology/article/view/6455.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

1 2 > >>