Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • Хэвлүүлэхээр өгч буй гар бичмэл (өгүүлэл) өмнө ямар нэгэн сэтгүүлд хэвлэгдэж байгаагүй, мөн ямар нэгэн өөр сэтгүүлд хэвлүүлэхээр давхар өгөөгүй байгаа (эсвэл сэтгүүлийн редактор болон хянан магадлагчийн бичсэн бүх санал бүрэн хариул бичсэн).
  • Гар бичмэл болон гар бичмэлд багтсан зургийг "ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ ӨГҮҮЛЛИЙН ЗАГВАР, ТАВИГДАХ ШААРДЛАГА"-ийн дагуу хийсэн.
  • Гар бичмэл Microsoft Word файл хэлбэрээр байгаа.
  • Гар бичмэлд ишлэлийг "ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ ӨГҮҮЛЛИЙН ЗАГВАР, ТАВИГДАХ ШААРДЛАГА"-ийн дагуу хийсэн. Мөн ишлэл авсан бүтээл "дижитал бүтээлийг ялгах онцгой дугаар"-тай (digital object identifier or DOI) бол уг дугаарыг бүрэн тусгасан.

Author Guidelines

ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ ӨГҮҮЛЛИЙН ЗАГВАР, ТАВИГДАХ ШААРДЛАГА

(Энэхүү заавар сэтгүүлийн 2021 оны 20 дахь дугаарын Редакцийн мэдээлэл хэсэгт хэвлэгдсэн болно.)

Ерөнхий мэдээлэл

Геологийн асуудлууд сэтгүүл нь Геологийн шинжлэх ухааны бүх салбарыг хамарсан эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлдэг, хянан магадлагаа хийгддэг сэтгүүл юм. Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тойм өгүүлэл, товч тэмдэглэл, шүүмж зэргийг хэвлэх боломжтой. Сэтгүүл зохиогчийн нас хүйс, эрхэлдэг ажил болон газарзүйн байрлалд хязгаарлалт хийхгүй. Өгүүллийн хэвлэн нийтлэх хугацааг богиносгохын тулд хянан магадлагаа хийгдэж, хэвлэхээр зөвшөөрөгдсөн өгүүллийг эхлээд онлайн хэлбэрээр хэвлэнэ. 

Хянан магадлагаа хийх үйл явц

Сэтгүүлд ирүүлсэн бүх гар бичмэлийг хоёроос доошгүй шүүмжлэгч уншиж хянан магадлагаа хийнэ. Зохиогчид гар бичмэлээ сэтгүүлд ирүүлэхдээ хоёр болон түүнээс дээш тооны шүүмжлэгчийн нэрийг санал болгож болно.

Өгүүллийн оригинал байдал ба бүтээлийн хулгай

Зохиогчид өөрсдийн туршилт судалгааны үр дүнд тулгуурлан оригинал бүтээл туурвисан байх шаардлагатай бөгөөд хэрэв бусдын бүтээлийг ашигласан бол зохих ёсоор эш татсан байх ёстой. Сэтгүүлийн редактор гар бичмэлийг үнэлж, түүний агуулга болон зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой сэтгүүлийн стандартад нийцэхгүй зүйл илэрсэн тохиолдолд хэвлэхээс татгалзах шийдвэр гаргах эрхтэй.

Зохиогчид өөрсдийн гар бичмэлийг эх буюу оригинал бүтээл, урьд өмнө хэвлэгдэж байгаагүй, бусад сэтгүүлд хэвлүүлэхээр илгээгээгүй болохыг илтгэх баталгааг (сэтгүүлийн платформыг ашиглан) сэтгүүлийн редакцид ирүүлэх шаардлагатай.

Сэтгүүлд доор дурьдсан бүтээлүүдийг хэвлэх боломжтой

Эрдэм шинжилгээний өгүүлэл: хүснэгт, зураг, ашигласан хэвлэлийг оруулалгүйгээр 7000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд хянан магадлагаа хийгдэнэ.

Тойм өгүүлэл: хүснэгт, зураг, ашигласан хэвлэлийг оруулалгүйгээр 9,000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Тойм өгүүлэлд хянан магадлагаа хийгдэнэ.

Товч тэмдэглэл: нийт 3000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Хянан магадлагаа хийх эсэхийг сэтгүүлийн редактор шийдвэрлэнэ.

Шүүмж: сэтгүүлтэй холбоотой шинэ номын товч тойм, шүүмж (1000 үгээр хязгаарлагдана). Сэтгүүлийн редакцийн хяналт үнэлгээгээр хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Гар бичмэлийн зохион байгуулалт

Гар бичмэлийг дараах дарааллаар бичнэ: Гарчиг, Хураангуй, Түлхүүр үг, Оршил, Материал ба судалгааны аргазүй, Үр дүн, Хэлэлцүүлэг, Талархал, Ашигласан хэвлэл.

Нүүр хуудас: Дараахь мэдээллийг нүүр хуудсанд оруулах шаардлагатай.

Гарчиг. Энэ нь бүтээлийн агуулгыг илэрхийлэхүйцээр оновчтой томъёологдсон байх ёстой. Шаардлагатай нөхцөлд дэд гарчгийг нэмж болно. Дэд гарчиг нь таслал, тэмдэгийг оролцуулан 50 тэмдэгтээс илүүгүй урттай байна.

Зохиогчид. Зохиогч бүрийн овог нэр, байгууллагын харьяалал, цахим шуудангийн хаяг, ORCID-ийн дугаар.

Харилцах хаяг. Холбоо барих зохиогчийн цахим шуудангийн хаяг, шуудангийн хаяг.

Хураангуй

Өгүүллийн үндсэн үр дүн ба гол дүгнэлтүүдийг нэгтгэн, ажлын ач холбогдлыг илэрхийлэхүйц хураангуйлсан бичвэр. Хураангуй нь 250 үгээс хэтрэхгүй хэмжээтэй байх ба англи хэл дээр бичигдэнэ. Хураангуйд товчлол, эшлэл хийхгүй. 

Түлхүүр үгс

Онлайн хайлт хийх, өгүүллийн агуулгыг илэрхийлэх зориулалттай 5-аас илүүгүй түлхүүр үгийг (индексийн нэр томъёо) оруулна. Түлхүүр үгэнд гарчигт орсон үгсийг давтаж оруулахаас зайлсхийнэ.

Оршил

Оршил хэсэгт тухайн чиглэлээр өмнө хийгдсэн судалгааны ажлыг тоймлон, улмаар өөрсдийн судалгааны зорилго, дэвшүүлсэн таамаглал зэргийг тусгана.

Материал ба судалгааны арга зүй

Энэ хэсэгт өөрсдийн судалгаанд ашигласан материал, цуглуулсан мэдээлэл, хийсэн ажиглалтын дүн мэдээг тусгана. Түүнчлэн хээрийн ба лабораторийн, туршилт ба ажиглалтын судалгаанд ашигласан арга техник, өгөгдөл ба түүврийг боловсруулсан статистикийн ба бусад аргыг дурьдана.

Үр дүн

Үр дүнгийн хэсэг нь зөвхөн өөрсдийн бий болгож илрүүлсэн үр дүнгийн үзүүлэлтээр хязгаарлагдах бөгөөд бичвэр нь хүснэгт, зураг дээр өгөгдсөн мэдээллийг давхардуулж болохгүй, гэхдээ тэдгээрийг тайлбарлаж болно. Статистик үзүүлэлтийг оруулахдаа ашигласан шинжүүр, түүврийн хэмжээ, чөлөөний зэрэг, магадлалын түвшин зэргийг дэлгэрэнгүйгээр бичих хэрэгтэй, жишээлбэл: ANOVA: F3.17 = 108, P < 0.0001; x216= 1190.6, P < 0.0001; Wilcoxon test: Z = 2.5, N = 18, P = 0.011; Spearman rank correlation: rs = 0.11, N = 25, P = 0.581 г.м.

Хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэгт үндсэн үр дүн, ололт, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаархи хэлэлцүүлгийг ижил чиглэлээр өмнө нь хэвлэгдсэн бусад бүтээлүүдтэй харьцуулж дүгнэх, түүнчлэн ажлынхаа ач холбогдлын талаархи хэлэлцүүлгийг багтаасан байх шаардлагатай.

Талархал

Судалгааг хийж гүйцэтгэхэд тусалж дэмжсэн хүмүүс, санхүүжүүлсэн байгууллага г.м.-д илэрхийлэх талархлын үгсийг оруулна

Ном зохиол

Өгүүллийн бичвэрт эшлэлийг дараах байдлаар хийнэ:

Нэг зохиогч: Aoki (1990) эсвэл (Aoki, 1990);

Хоёр зохиогч: Beck and Woas (1993) эсвэл (Beck & Woas, 1993);

Хоёроос дээш зохиогч: Norton et al. (1993) эсвэл (Norton et al., 1993).

Нэг жилийн хугацаанд нэг зохиогчийн хэвлүүлсэн хоёр болон түүнээс дээш тооны бүтээлийг ялгаж эшлэхийн тулд жижиг үсгийг нэмэлтээр ашиглана, жишээлбэл: Thompson and Heck (2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b). Бичвэрт олон бүтээлийн эшлэлийг он цагийн дарааллаар жагсааж бичнэ (цагаан толгойн дарааллаар бус) жишээлбэл: (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001).

Бичвэрт эшлэсэн бүх бүтээлийг зохиогчийн нэрний эхний үсгийн дарааллаар жагсааж оруулна. Эшлэлийн жагсаалтад хамтран зохиолчдын нэрсийг нэг бүрчлэн бичнэ.

Олон өгүүлэл бичсэн нэг зохиогчийн бүтээлийг он цагийн дарааллаар байрлуулна. Сэтгүүлийн нэрийг дэлгэрэнгүй хэлбэрээр нь бичих шаадлагатай. Түүнчлэн сэтгүүлийн дугаар боть(цуврал), өгүүллийн хуудасны дугаар зэргийг бичнэ.

Ном зохиолын жагсаалтад эш татсан бүтээлүүдийг дараах форматаар бичнэ. Үүнд:

Gustavsson, M., Kolstrup, E., Seijmonsbergen, A.C., 2006. A new symbol-and-GIS based detailed mapping system: Renewal of a scientific discipline for understanding landscape development. Geology 77, 90-111.

Wakita, K., 2012. Mappable features of mélanges derived from Ocean Plate Stratigraphy in the Jurassic accretionary complexes of Mino and Chichibu terranes in Southwest Japan. Tectonophysics 568-569, 74-85.

Zonenshain, L.P., Kuzmin, M.I., Natapov, L.M., 1990. Geology of the USSR: A Plate-Tectonic Synthesis. Geodynamic Series 21. American Geophysical Union, Washington, D.C., 242 p.

Jahn, B-. M., 2004. The Central Asian Orogenic Belt and growth of the continental crust in the Phanerozoic. In: Malpas, J., Fletcher, C.J.N., Ali, J.R., Aitchison, J.C. (eds.), Aspects of the Tectonic Evolution of China. Geological Society, London, Special Publications 226, 73–100.

Техникийн үзүүлэлтүүд

Цаасны хэмжээ А4. Дээд, доод тал ба баруун талаас тус бүр 2.1 см, зүүн талаас 3.1 см зайнд бичигдсэн байна.

Өгүүлэлийн нэрийг том үсгээр Times New Roman-14 (мөр хооронд 1); Зохиогчийн нэрийг том үсгээр Times New Roman-10 (мөр хооронд 1), зохиогчийн харьяаллыг жижиг үсгээр Times New Roman-10; хураангуй, түлхүүр үгийг Times New Roman-10; бичвэрийг Times New Roman-12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1.15. Схем, зургийн тайлбар, хүснэгтийн бичвэрийг мөн фонтын 10-аар бичнэ. Харин хүснэгт схемийн гарчигийг Bold-р бичнэ. Жишээ нь,

ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 14)

ЗОХИОГЧИЙН НЭР (Times New Roman, 10)

Зохиогчийн харьяалал (Times New Roman, 10)

 

Хүснэгт

Хүснэгт болгон дараалсан дугаар, түүнд багтаасан өгөгдлийн агуулгыг илэрхийлэх нэртэй байх ба хүснэгтийн мөрүүдийг нэг нэгжийн интервалын зайтай бичиж, дараалуулан дугаарласан байна. Нэмэлт мэдээллийг (жишээлбэл, статистикийн шинжилгээний үр дүн) хүснэгтийн доор зүүлт хэлбэрээр бичнэ. Зураг, хүснэгтийг бэлтгэхдээ хуудасны хэмжээнд багтахуйц буюу өргөн нь 160 мм, өндөр нь 240 мм, баганын өргөн нь 75 мм-ээс илүүгүй байхыг анхаарах шаардлагатай.

Зураг

Бүх зураг нэр, дугаартай байх ба нэр нь түүний агуулгыг товчоор илэрхийлсэн байх ёстой. Фото, зүсэлт, диаграмм зэргийг зурагт хамааруулна. Зургийн тайлбарт тухайн зургийг боловсруулахад ашигласан материалыг эш татах бол дээр дурдсан шаардлагын дагуу эшилж оруулна.

Зургийг мэргэжлийн программ ашиглан боловсруулсан байх ба эх зургаас тасалж оруулсан, өмнө хэвлэгдсэн материалаас хуулбарласан зэрэг тохиолдолд шаардлага хангахгүй гэж үзнэ.

Өгүүлэлд оруулах фото зураг нь өнгөт эсвэл хар-цагаан, хэвлэлийн шаардлага хангахуйц өндөр пиксельтэй байх шаардлагатай.

Хүснэгт, зургийг текст дотор Зураг 1; Хүснэгт 1 гэх мэтээр дурдах ба тэдгээрийн зохих байршлыг бичвэрт тэмдэглэнэ. Нэг ижил өгөгдлийг зураг ба хүснэгтэд давхардуулан оруулж болохгүй.

Дардас ба хэвлэмэл материал

Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, товч тэмдэглэл, шүүмж зэрэг бүх бүтээлийг үнэ төлбөргүй хэвлэх ба харин зохиогчид бүтээлээ өнгөтөөр хэвлүүлэхийг (хэвлэмэл хэлбэрээр) хүсвэл түүний хэвлэлийн зардлыг төлөх шаардлагатай.

Хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн өгүүллийн дардсыг холбоо барих зохиогчид илгээж хянуулна. Энэ шатанд зохиогч өгүүллийн үр дүн, өгөгдөл, агуулга зэргийг өөрчлөхүйц ямар нэгэн засвар өөрчлөлт оруулж болохгүй бөгөөд зөвхөн хэвлэлийн эх бэлтгэх явцад гарсан техник алдааг засах боломжтой. 

Дардасыг хянаж дууссаны дараа өгүүллийг онлайнаар хэвлэж, цахим хувилбарыг зохиогчид PDF файл хэлбэрээр хүргүүлнэ.

 

Судалгааны өгүүллэг

Section default policy

Privacy Statement

Геологийн асуудлууд сэтгүүлд ирүүлсэн өгүүллэгийн зохиогч, хянан магадлагч, зочин редакторын овог нэр, цахим шуудангийн хаяг гэх мэт бүх төрлийн хувийн мэдээллийг зөвхөн сэтгүүлийн үндсэн зорилгын дагуу ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.