ГОВИЙН ДООД ЦЭРДИЙН ХУРДСЫН ХУРИМТЛАГДСАН ОРЧИН, ПАЛЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛД

Authors

  • Ө.ДЭЛГЭРМАА Монгол Улсын Их Сургууль
  • П.НАРАНЧИМЭГ Монгол Улсын Их Сургууль
  • А.ПЭРЛЭЭ Монгол Улсын Их Сургууль

Abstract

“Говийн Доод Цэрдийн Хурдсын Орчин, Палеоэкологийн Асуудалд” өгүүлэл нь дунд төрмөлийн эриний сүүлчийн галаваас эхэлж тунамал хурдас хуримтлалын нөхцөл хэрхэн яаж өөрчлөгдсөн, тэр нь шим ертөнцийн хөгжлийн явцыг яаж, аль зүгт хандуулсан болохыг дэлхийн өөр бусад газар оронтой харьцуулан тайлбарласан болно. Үүнд: Юуны түрүүн Монголын цэрдийн галавын амьтдын морфологийн шинжүүд ижил байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол доод цэрдийн галаваас эхэлсэн Ази, хойд Америк тивүүдийн хооронд эх газрын хүзүүвч Берингийн хоолойгоор дамнасан хуурай газрын холбоо байжээ гэж хэлж байгаа юм. Говийн доод цэрдийн хурдсын орчин, палеоэкологийн асуудалд зориулж бичсэн эл өгүүлэл нь цэвэр давхарга зүйн судалгааны тайлбар бичиг байдлаар бичээгүй учраас стратиграфийн түмэн зүсэлт боловсруулж тэднийг хооронд нь корреляци хийх замаар бус энгийн хэн хүнд ойлгомжтой болгохыг зорьж үгээр өгүүлж бичсэн болой.

Харин Монголын говийн доод цэрдийн олдворт газруудыг судалсан библиографи хийхдээ хэвлэлийн талбай хэмнэх зорилгоор зохиогчийн нэр, хэвлэгдсэн оныг товч дурьддаг олон улсын жишгийг баримталсан болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-11-22

How to Cite

Ө.ДЭЛГЭРМАА, П.НАРАНЧИМЭГ, and А.ПЭРЛЭЭ. 2023. “ГОВИЙН ДООД ЦЭРДИЙН ХУРДСЫН ХУРИМТЛАГДСАН ОРЧИН, ПАЛЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛД”. Geological Issues 8 (November):69-83. https://journal.num.edu.mn/geology/article/view/6484.

Issue

Section

Судалгааны өгүүллэг