Гүнбаян формацын вулканоген болон мандах бүрдэлийн Эрүү Хар Толгой массивын цацраг идэвхит изотопийн (Rb-Sr) изохрон болон үнэмлэхүй (U-Pb) нас

Authors

  • Б.Тамир МУИС, ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхим

Abstract

Мандах-Манлайн металлогений бүсийн зүүн захын хэсэг Сайхандулааны хүдрийн дүүрэгт зүүн хойноос баруун урагш чиглэсэн хагарлаар хянагдсан Оюут Улаан Овоогийн алт-зэсийн порфир, Өндөрнаран, Улаан, Цацын булаг, Өндөр /Өндөр талбайгаас зүүн хойш 15 км/ алтны (судал ба эрдэсжсэн бүс) орд, илрэлүүд бий. Өндөрнаран ордын хүдрийн талбай дахь алтны хүдэржилт нь Гүнбаян формацын бялхмал чулуулгийн хэмжээнд түгээмэл тохиолдох ба хожуу карбоны Мандахын интрузив чулуулгийн хил заагийн метасоматоз хувирлаар бий болсон хүдрийн эрдэсжсэн бүсүүдээр илэрдэг. Эрдэсжсэн бүс нь зүүн урдаас баруун хойш чиглэлтэй хагас цагираг хэлбэртэй суналын дагуу 500-600 м үргэлжилсэн, 250-300 м өргөнтэй нэлээд хэдэн /16/ тооны алт, сульфид агуулсан судлын хүдрийн биет байна.

Үнэмлэхүй насны судалгаа болон Rb-Sr-ийн цацраг идэвхит изотопын судалгаагаар изохрон нас 303±18 сая жил, SHRIMP багажаар ордын талбайд тархсан диоритоос ялгасан цирконы дан эрдэс дээр хэмжсэн нас U-Pb аргаар 303±5.3 сая жил болохыг давхар тогтоов.

Downloads

Download data is not yet available.

References

Давга-Очир Я, Сэрчиннамжил Г, Гансүх Ц, Бөмбөрөө Г нар., 2001. Дорноговь аймгийн зүүн-өмнөд хэсгийн 1:200000 масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан. Зүүнбаянгийн III-р анги, Улаанбаатар, ГМТ

Тамир Б., 2012. “Өндөрнарангийн талбай дахь алт-зэсийн хүдэржилтийн тухайд” Геологийн асуудлууд №-12, ху.74-83.,

Тамир Б. Энхбат Ч., 2012. “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Өндөрнарангийн /Өндөржавхлан/ алтны үндсэн ордод 2009-2011 онуудад гүйцэтгэсэн урьдчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан” (нөөц 2011-12.01 байдлаар)

Тамир Б. Баттогтох Б, Бадрал Д, Батсүх Ж, Энхбуянт Н, Төмөрбаатар Х, Энхбилэг Г., 2015. “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оршдог “Өндөржавхлан” ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй (MV- 17064) талбай дахь Өндөрнарангийн алтны үндсэн ордод 2012 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан” (нөөц 2013.12.01 байдлаар)

Тамир Б., 2014. “Өндөрнарангийн талбай дахь алт-зэсийн хүдэржилтийн онцлог” Геологийн асуудлууд №- 13 ху-133-153.,

Тамир Б., 2016. “Өндөрнаран ордын геологийн тогтоц, хүдэржилтийн судалгаа” Геологийн асуудлууд №- 14 ху-111-119.,

Тамир Б, Жаргалан С., 2016. “Өндөрнаран алтны ордын геологи ба магмын чулуулгийн петрологи” Хайгуулчин №56, ху. 55-64.,

Тамир Б, Оюунгэрэл.С нар., 2017. “Өндөрнаран ордын хүдэржилт гарал үүслийн асуудалд” Монгол орны ашигт малтмалын ордын геологи, минералоги, металлогенийн асуудал проф. Шагдарын Батжаргалын мэндэлсний 70 насны ойд зориулсан ном, ху.132-142.,

Tamir.B, Oyungerel.S, Jargalan.S., 2017. “Ore mineralogical and fluid inclusion study of Un¬durnaran deposit”, Journals “Mongolian Geos¬ceinetist Volume 45” p.337, Geology and metallogeny of central Asia, 20th biannual conference of the Kherlen International geolog¬ical expedition

Шабаловский А, Юдин И.М нар., 1974- 1976. Өмнөд говийн зэс-молибдений районд хийсэн сэдэвчилсэн судалгааны ажлын тайлан.

Stewart.A.L., Baatar.M., 2015. The Kharma¬gtai porphyry breccia complex- characteristics of early Carboniferous porphyry mineralisation in the Gurvansaikhan Belt, Southern Mongolia, in Proceedings PACRIM 2015 Congress, pp 383-388

Steiger R.H., Jager E., 1977. Subcommission on geochronology: convention of the use of de¬cay constants in geo – and cosmochronology. Earth Planet, SciLett 36, p.359-362.

Downloads

Published

2026-06-19

How to Cite

Б.Тамир. 2026. “Гүнбаян формацын вулканоген болон мандах бүрдэлийн Эрүү Хар Толгой массивын цацраг идэвхит изотопийн (Rb-Sr) изохрон болон үнэмлэхүй (U-Pb) нас”. Geological Issues 25 (01):68-73. https://journal.num.edu.mn/geology/article/view/11064.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)