БАЙЦЫН МӨНГӨ-ХОЛИМОГ МЕТАЛЫН ИЛРЭЛИЙН ГЕОЛОГИ-ХҮДЭРЖИЛТИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ

Authors

  • Б.Тамир Монгол Улсын Их Сургууль

Keywords:

Монгол, Дөчийн голын хотгор, Ямалх бүрдэл, Чулуунхороот бүрдэл, Дөчгол формац, Байцын илрэл, Металогени

Abstract

Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн-хойд захад Монгол-Орос улсын хилийн дагуу Монгол-Охотын (Агнуурын) бүсийн тэнгисийн суурин дээр хуримтлагдсан флишлэг-терриген Дөчгол формац болон түүнийг түрсэн интрүзив чулуулгаас Ямалх болон Дөчийн голын дүүрэг оршино. Хожуу перм-түрүү триасын Дөчгол формацын тунамал хурдас нь 250-300 уналтай ба баруун-урд, урд (900-2700 азимуттай) зүг рүү чиглэсэн суналтай. Дунд-хожуу юрын Ямалх бүрдэл болон хожуу юрын Чулуунхороотын бүрдлүүдийн гранитиодын биетүүд геологийн шинж тэмдгээс гадна холимог, ховор металлын хүдэржилтээр хянагддаг онцлогтой. Талбайн хэмжээнд зүүн-хойшоо болон баруун, баруун-хойшоо чиглэлтэй хагарлуудыг геологи-сансрын зургаас тодорхой харж болно. Тухайлбал Ямалх голын баруун-урд эрэг Байцын интрүзив массивыг (1-р зур) агуулагдаг ба тэдгээр нь мөнгө-холимог металын хүдэржилтийн стрүктүр-магмын шалгуур болж байна.

Энэхүү дүүрэгт өмнөх судлаачид сэдэвчилсэн судалгааны ажлууд болон зураглал (жижиг, дунд, том масштаб), эрэл-хайгуулын ажлуудыг хийжээ. Тухайлбал: 1973 онд Н.А. Маринов, Р.А. Хасин нарын судлаачид Улз, Дөч, Ямалх голын савд олон жижиг, дунд хэмжээний интрүзив массивуудыг нэтгэн Ямалх бүрдэл нэрийн доор ялгажээ. Сүүлийн жилүүдэд энд явуулсан (1986) геологийн сэдэвчилсэн судалгааг Ц.Махбадар, Б.Баярсайхан, Д.Доржготов нар Эрээндаваа-Чойбалсангийн төмөр замын дагуух дүүрэгт хийсэн.

Дөчийн голын дүүргийн геологийн хөгжлийн талаар дээрх судалгааны ажлууд болон бусад (Каленов, 1944; Иванов, Анпилов, 1945; Везовов, 1958; Борков, 1960; Зоненшайн, Жамьяндамба, 1970; Кузьмин, 1976; Турутанов, Зорин, 1988; Биндэръяа, Хосбаяр нар, 1991; Төмөртогоо, Ган-Очир 1986; Бадарч, 2006; Бямба, Доржсүрэн, 2009;) судлаачдын шинэ шинэ мэдээлэл хуримтлагдаж ирсэн нь уг дүүргийн геологийн хөгжпийн болон ашигт малтмалын тархалтын зүй тогтлын талаар арай дэлгэрэнгүй авч үзэх бүрэн боломжтой болж байна.

Downloads

Download data is not yet available.

References

Каленов. А.Д., 1944. “Улз, Ямалх голын савд 1:200000 масштабтай геологийн зураглал” (тайлан №420)

Иванов А.Х., Анпилов М.А, нар 1945. "Баян дун, Хөх Уулын дүүрэгт 1:200000 масштабтай геологийн зураг” он. (тайлан №450)

Везовов Ю.С., Алексеева.Т.А. нар 1958. “Улз, Дөч голын дүүрэгт 1:200000 масштабтай геологийн зураг” (тайлан №964)

Филиппов Л.В., 1968. “ Роль реакционного принципа в процессе образования паленгенных магм" Геология Монгольской Народной Республики Том-1. 1973. стр. 370-391.

Chappel B.W and White A.J.R. 1974. Two contrasting granite type. Pacific Geology 8, pp. 173-174.

Төмөртогоо О., Ган-очир Ж., 1986. “Монголын Триас"

Pearce J.A., Harris N.B.W. and Tindle A.G. 1984. Trace element discrimination diagrams for the tectonic interpretation of granitic rocks. Journal of Petrology 25, pp.

Махбадар Ц., Баярсайхан Ж., Доржготов Д., нар 1986. “Эрээндаваа- Чойбалсангийн төмөр замын дагуух дүүрэгт геологийн сэдэвчилсэн судалгааны ажил” (тайлан №4208)

Ф.П.Борков нар 1989. “Байцын илрэлийн хэмжээнд хийсэн эрэл-хайгуулын ажлын тайлан”

Биндэръяа Т., Хосбаяр П., Лхагвадорж Д., Батаа Ч., 1995. “Эрээнцав-Чойбалсангийн дүүрэгт 1:200000 масштабтай геологийн эрэл- зураглалын ажил" 1 (тайлан №4938)

Бямба Ж., Доржсүрэн Б., 2009. “Хангай-Хэнтийн аккрецын бүрдэл” Монголын Геосудлаач сэтгүүл №34

Бямба Ж., Тамир Б., 2009. "Дөч голын хотгорын хожуу перм-түрүү триасын сүбдүкц-аккрецын бүрдэл" Геологийн асуудал сэтгүүл №10 х.96

Тамир Б., 2010. “Дөчийн голын хотгорын хожуу перм-түрүү триасын геодинамик” Хайгуулчин №1 х.25

Тамир Б., 2010. Дөчийн голын хотгорын хожуу палеозой-түрүү мезозойн геодинамик байдал (Магистрын зэрэг горилох бүтээл)

Downloads

Published

2023-11-06

How to Cite

Б.Тамир. 2023. “БАЙЦЫН МӨНГӨ-ХОЛИМОГ МЕТАЛЫН ИЛРЭЛИЙН ГЕОЛОГИ-ХҮДЭРЖИЛТИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ”. Geological Issues 11 (November):83-89. https://journal.num.edu.mn/geology/article/view/6105.

Issue

Section

Судалгааны өгүүллэг