2030 он хүртэлх Монгол Улсын цахилгааны эрэлт их, бага ачааллын прогноз
Keywords:
Цахилгааны хэрэглээний прогноз, Монгол;Abstract
Энэхүү ажлаар Монгол улсын цахилгаан эрчим хүчний эрэлт, их болон бага ачаал- лыг 2030 он хүртэл прогнозлов. Ингэхдээ Монгол улсын цахилгаан эрчим хүчний эрэлт (нөөц, хуваарилалт), эдийн засгийн ангиллаарх хэрэглээний түүхэн динамикийн онцлогийг тусгалаа. Загварт Монгол улсын хүн амын тоо, эдийн засгийн бодит өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, халаал- тын хэм сар, цахилгааны үнэ, инфляц, Оюу толгойн бүтээн байгуулалтын мэдээллийг ашиглав. Макро эдийн засаг, хүн амын өсөлт, болон бусад бодлогын хүчин зүйлсийн дундаж прогнозууд дээр суурилбал Монгол Улсын цахилгааны нөөц 2030 он гэхэд 12488.7 гВт.ц., Төвийн бүсийн эрчим хүчний системийн их ачаалал нь 1621.4 гВт.ц., бага нь 717.2 гВт.ц. байхаар прогнозлогдож байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.