Монгол эдийн засагчид, эдийн засгийн байгууллагуудын чансаа
Keywords:
Академик эдийн засагч, Шинжлэх ухааны хөгжил, Чансаа, Монгол;Abstract
Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны салбарт бид хаана байна, цаашид хөгжин дэвшихэд ямар урамшуулал, шаардлага хэрэгтэй байна вэ гэсэн асуултуудад хариулахын тулд олон улсад өргөн хэрэглэгддэг аргачлалаар монгол эдийн засагчид болон эдийн засгийн боловсрол, судалгааны байгууллагуудын чансааг тогтоов. Судалгаанд хамрагдсан 751 эдийн засагчийн 8.6%, 530 эдийн засгийн докторын 6.6% нь, БШУЯ-аас эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэг олгох зөвшөөрөл авсан 34 их, дээд сургуулиас 3 нь л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг \ҮеЪ о/ Зсгепсе, Зсориз-ъш оноотой сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. ЗХУ болон ОХУ-ын докторын дээд зэрэг болох Доктор экономических наук-тай 37 монгол хүнээс ганц нь ч, эдийн засгийн профессор цолтонгууд, дотоодын дээд зэрэг болох шинжлэх ухааны доктор (ЗсП) 18 хүн, эдийн засгийн салбараарх Монгол Улсын ШУА-ийн 7 академичаас ганцаас бусад нь, эдийн засгийн 23 профессороос 2-оос бусад нь, 41 дэд профессороос 4-өөс бусад нь тийм сэтгүүлд нийтлүүтээлгүй байаа нь эдийн засгийн доктор, докторын удирдагч, доктор хамгаа- луулах зөвлөлийн гишүүн, профессор, академичид тавигдах шаардлагыг өндөрсгөх цаг болсныг харуулж байна. Энэхүү судалгааны ажлын өгөгдөл, дуурайлган гүйцэтгэх компьютерийн К кодыг олон нийтэд нээлттэй хуваалцаж байгаа бөгөөд бусад салбарынхан үүнийг мөн ашиглаж үзэхийг уриалъя.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.