Escape development strategy From the view of energy transition
Abstract
Сүүлийн үед судлаач, эдийн засагчдын анхаарлын төвд байгаа судалгааны ажлын нэг сэдэв бол ―Тогтвортой хөгжил‖(Sustainable development)-ийн асуудал юм. ―Тогтвортой хөгжил‖-ийн үндсэн томьѐолол тодорхойлолт нь эрдэмтэд судлаачдын дунд ―эдийн засаг(эдийн засгийн өсөлт), байгаль орчин(бохирдол), нийгмийн(ядуурал, тэгш бус байдал) үндсэн асуудлуудыг харилцан уялдаа холбоонд шийдсэн хөгжлийн түвшин‖ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн боловч түүнд хүрэх арга зам, бодлого, стратеги нь онолын хувьд харилцан адилгүй маргаантай байдлаар хөгжин боловсрогдож ирсэн юм. Энэхүү өгүүлэлд тогтвортой хөгжлийн түвшинд хүрэхэд баримтлах бодлого стратегийг “эрчим хүчний шилжилт‖-ийн онолын үүднээс тайлбарлан тодорхойлж байна. Эрчим хүчний шилжилт(theory of energy transition)-ийн онол нь зөвхөн эрчим хүчний нэг эх үүсвэрийг нөгөөгөөр солих асуудал биш бөгөөд энэ нь эдийн засаг, нийгэм, экологийн асуудлуудыг цогц байдлаар шийдэхтэй
холбоотой юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.