Үнийн онолд газар, газрын рентийг авч үзэх нь
Abstract
Нийгмийн аливаа үйлдвэрлэлийг явуулахад газар, байгалийн баялаг нь түүний материаллаг үндэс, урьдчилсан нөхцөл нь болохын зэрэгцээ газар нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хувьд бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах гол нөхцөл нь болдог. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэн уламжлалаас үзэхэд газар хэзээнээс хүн төрлөхтөний нэн ач холбогдол бүхий амин чухал амьжиргааны гол эх сурвалж болсоор ирсэн билээ. Бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ заавал ямарваа нэгэн тодорхой хэмжээний нутаг, дэвсгэр, газар талбайг шаардана. Энэ утгаараа газар хэмээх нөөц нь хамгийн түгээмэл ашиглагдах үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хэлбэр юм. Нөгөө талаас үйлдвэрлэлийн хүчин зүйлс болохын хувьд өөрийн гэсэн үнэ болох рент гэсэн ойлголтыг бий болгодог. Хамгийн чухал нь орцууд болох хүчин зүйлсийг ашиглан эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тул тэдгээрийн өртгийг өөртөө багтаасан үнээр тухайн бүтээгдэхүүн борлогдох болдгийн хувьд хүчин зүйлсийн оновтой хослолыг олох шаардлагатай болдог. Иймд эцсийн бүтээгдэхүүний үнэд газар, газрын рент ямар нөлөөтэй байж болохыг онолын урсгал, загваруудыг ашиглан гаргахад чиглэнэ.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.