Байгалын нөөцийн өртгийн Үнэлгээ, Үр ашгийн шинжилгээ хийх арга зүйн асуудал

Authors

  • Demberel A
  • Nergui J

Abstract

Байгалийн нөөцийн үнэлгээний хувьд нөөцийн хомсдолын нийт рент гэсэн ойлголт байдаг. Нөөцийн хомсдолын нийт рент (R) нь нөөцийн зах зээлийн дундаж үнэ (P) болон түүний олборлолтын бодит өртөг (С) хоёрын зөрүүгээр тодорхойлогдоно. Байгалын нөөцийн хомсдолын рент нь Hotelling рент (хомсдол,илүүдэл), Ricardian рент (чанарын ялгааны буюу өөрчлөлтийн ),
байршлын рент (тээврийн зардал), мөн хүлээгдээгүй үнийн өсөлтөөс тус тус хамаарна. Гол төлөв Hotelling рентийг нөөцийн үнэлгээнд хэрэглэж байна. Байгалийн нөөцийн хомсдолын рент нь түүний хомсдол, байршил, бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлсээс хамаарна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-28