Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахад Зүүн Хойд азид Монгол улсын гүйцэтгэх үүрэг
Abstract
Дэлхий нийт хэзээ хэзээнээс илүү глобальчлагдаж байгаа өнөө үед дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас ганц нэг улс орон дангаараа гарах, эсвэл хямралд өртөхгүй байх ямар ч боломжгүй нь тодорхой юм. Иймээс хамтын хүчээр, өөрөөр хэлбэл өөр хоорондоо зохицон уялдсан бодлого, тодорхой хөтөлбөр, хамтын ажиллагааны үр дүнд хямралыг хохирол багатай даван туулах болно. Ийм цаг үед Зүүн хойд азийн бүс нутагт оршиж буй улс орнуудын үр бүтээлтэй, идэвхтэй хамтын
ажиллагаа нь эдийн засгийн хямралын цохилтыг зөөллөх, улмаар түүнийг хохирол багатай даван туулахад чухал ач холбогдолтой юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.