ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ГОЛ АРГА ЗАМ БОЛ ИННОВАЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯВДАЛ МӨН
Abstract
Монгол улсын эдийн засагт оруулж буй нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд олон дахин нэмэгдсэнийг статистикийн тоо баримт харуулж байна. Гэтэл манай ард түмний аж амьдрал ядуу, эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур хэвээр, өнөөг хүртэл эдийн засгийн оновчтой бүтэц бүрэлдээгүй, орчин үеийн техник технологи бүхий
жижиг дунд үйлдвэрлэл бараг хөгжөөгүй, экспортод уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд зонхилсон хэвээр байна.
Иймээс жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй төсвийн орлогын эх үүсвэрийг Монгол орны өвөрмөц онцлог, байгаль цаг уурын шинэ нөхцөл байдал, дэлхийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийг харгалзсан эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ийм салбарт хамаарах орчин үеийн техник технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шууд чиглүүлэх шаардлагатай
байна. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйл байгаа нь тодорхой бөгөөд энэхүү өгүүлэлд улс ба хувийн секторын ялангуяа томоохон пүүс компаниудын шинжлэх ухааны судалгаа ба боловсруулалт, инновацийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ чиглэлээр оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр ашгийг дээшлүүлэх асуудалд анхаарал хандуулахыг зорьсон болно.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.