cover picture

About the Journal

Энэхүү сэтгүүлийг анх МУИС-ийн Эдийн засгийн сургууль, “Эдийн засгийн боловсрол холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, хэвлүүлдэг байсан билээ. МУИС дахь бүтцийн өөрчлөлтийн явцад Эдийн засгийн сургууль татан буугдаж, сэтгүүл маань ч хэсэг хугацаанд тасалдахад хүрсэн юм. Энэ дугаараас эхлэн сэтгүүлийн үйл ажиллагааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхим үргэлжлүүлж, уншигч болон судлаачдын хамрах хүрээг тэлж, нийтлэлд тавигдах шаардлагыг нь улам бүр дэлхийн жишигт ойртуулж, тогтмолжуулах болно. Сэтгүүл нь зөвхөн их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, оюутнууд төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын судлаачдын бүтээлийг нийтлэхэд улам бүр анхаарч байна. Сэтгүүлийн зорилгоо ч мөн өндөр түвшинд тавьж, Монголын эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах болно. Ойрын ирээдүйд тавьж байгаа бидний нэг зорилт бол Эдийн засгийн судалгааны ажлуудыг индексжүүлж, дэлхийн олон нийтийн хүртээл болоход нь дөхөм болдог REPEC (REsearch Papers in Economics, www.repec.org)-д бүртгэлтэй болох явдал юм.

Та бүхэн манай сэтгүүлийн хэвлэгдэн гарсан дугааруудыг архив хэсгээс үзэх боломжтой болно.

Current Issue

No. 36 (2023): ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
					View No. 36 (2023): ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК

1. Ц.Хишигбаяр, Д.В.Ланг "Кларкийн Гурвалжингийн онол ба Монголын дээд боловсролын тогтолцооны хүний нөөцийн капиталд үзүүлэх нөлөөлөл" 

2. Д.Халиун "Хэрэглээний хэт мэтрэмтгий байдлын ялгаа микро түвшинд байна уу? Хэрэв тийм бол яагаад"

3. З.Манлайбаатар, Б.Отгонтөгс "Монгол дахь үе хоорондын шилжилт: 1989-2020 оны хүн амын тооллогын хязгаарлагдмал түүврийн шинжилгээ"

4. Б.Даваамаа " Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг хэмжих нь"

Published: 2024-02-07
View All Issues