ХОТ, ХӨДӨӨГИЙН ЦАЛИНГИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ БА ТҮҮНИЙ ДОТООД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Keywords:
цалингийн зөрүү, хот хөдөө, шилжилт хөдөлгөөнAbstract
Энэхүү судалгааны ажлаар 2022 оны ӨНЭЗС-ны өгөгдлийг ашиглан Монгол Улс дахь
хот, хөдөөгийн цалингийн ялгаатай байдлыг Oaxaca-Blinder цалингийн задаргааны (wage
decomposition) аргаар тооцож, ялгаатай байдлыг үүсгэгч гол шалтгааныг олох, түүнчлэн үүнээс үүдэн гарч болох шилжилт хөдөлгөөний холбоог тогтоохыг зорилоо. Ингэхдээ
цалингаас шалтгаалсан шилжилт хөдөлгөөнийг нэгэн зэрэг пробит (simultaneous probit)
загвараар үнэлэх, цаашлаад 2 чиглэлт шилжилт хөдөлгөөн болон цалингийн хоорондын
хамаарлыг пробит загвар ашиглан тооцож үзлээ. Мөн судалгаанд малчдын өрхийн орлогыг нэг хүнд ногдох цалин руу хөрвүүлэн авч үзсэнээр Монгол Улсын эдийн засгийн
онцлог болсон орон нутгийн аж ахуйг хасалгүйгээр хотын болон хөдөөгийн цалингийн
зөрүүг тооцоолов. Үүний үр дүнд орон нутгийн хувийн хэвшлийн ажилчид хамгийн бага
цалинтай байсан бөгөөд хувийн хэвшлийн ажилчдын цалингийн ялгаа байршлаар өндөр
байлаа. Харин шилжилт хөдөлгөөн хийх магадлал цалинтай сөрөг хамааралтай, цалин
өсөх тусам иргэдийн шилжилт хийх сонирхол буурч байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Economics: theory and practice

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.