АХМАД НАСТНЫ АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА: БНСУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР

Main Article Content

Ядамжавын Отгонбаяр
Гэлэнхүүгийн Түмэннаст
Сэнгэдоржийн Мөнхбаатар

Abstract

Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын чанар сайжирснаар ихэнх улсад  хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна. Энэ нь нэг талаас хүн ам зүйн сайн үзэгдэл хэдий ч нийгэмд олон тулгамдсан асуудлуудыг дагуулах боллоо. Хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр нийт хүн амд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний хувилбар, тэтгэврийн даатгал, асрамжийн үйлчилгээний санхүүжилт, удирдлага зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна. Энэхүү судалгаагаар насжилт хурдацтай явагдаж байгаа Азийн орнуудын нэг болох БНСУ-ын хувьд ахмад настны асрамжийн үйлчилгээний эрх зүйн орчин, бодлого, стандарт, төрөл хэлбэрийн онцлог, давуу ба сул талыг  Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулан судлахыг зорьсон. Судалгаанд чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргаар 60 орчим хүнээс үндсэн мэдээлэл цуглуулан боловсруулснаас гадна хоёрдогч тоо мэдээлэл, баримт бичиг судлах  арга зүйг ашигласан. Асрамжийн үйлчилгээний эрх зүйн орчин, дэд бүтэц, үйлчилгээ үзүүлэх шат дараалал, хүний нөөцийн бэлтгэл зэрэг олон асуудлаар БНСУ-ын үйлчилгээ Монгол Улсынхаас давуу талтай байна.

Article Details

Section
Судалгаа/Research
Author Biographies

Ядамжавын Отгонбаяр, Монгол Улсын Их Сургууль

PhD, Шинжлэх Ухааны Cургуулийн дэд профессор

Гэлэнхүүгийн Түмэннаст, Монгол Улсын Их Сургууль

PhD, Шинжлэх Ухааны Cургуулийн дэд профессор

Сэнгэдоржийн Мөнхбаатар, Монгол Улсын Их Сургууль

PhD, Шинжлэх Ухааны Cургуулийн ахлах багш