Үндэстэн дамнасан хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Main Article Content

Ц. Бумхорол

Abstract

Хүний аюулгүй байдал хангагдахын нэг гол үндсэн зарчим бол айх аюулгүй амьдрах явдал юм. Ингэж амьдрахын тулгуур нөхцөл нь дутагдаж гачигдахын зовлонгүй байхад оршино. Тэгвэл өнөөдөр манайд бидний цөөхөн монголчуудын аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ? Ядуурал, ажилгүйдэл гээд нийгмийн тулгамдсан, шийдвэрлэгдэж чадаагүй асуудлууд байхын зэрэгцээ бидний тэр бүр дуулж сонсож байгаагүй хачин гэмээр үзэгдлүүд гарсаар байна. Цөөхөн монголчуудын маань зарим нэг хэсэг нь үндэстэн дамнасан гэмт хэрэг болох хүн худалдаалах, хар тамхи худалдан борлуулах, эрдэнэт хүнийг хил дамжуулан худалдахад зуучлах зэрэг гэмт хэрэгт өртөж, зарим нь золиос болж, энэ тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаар байна.


Адгуулж хариулж байдаг малаа харийн хүнд худалдахдаа хүртэл ёс төртэй ханддаг монголчууд биднээс Монгол хүний ​​аюулгүй байдлыг хангах, бүр цаашилбал хүн амын удмын сангаа цэвэр ариун хадгалж хамгаалахын тулд хүн амаа олон улсын үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хувь хүнийг өөрөө өөрийгөө хамгаалах дадал хэвшилд сургах, хохирсон хүмүүсийг хамгаалах, тэднийг нөхөн сэргээж, хэвийн амьдралд татан оруулах гээдшинэ арга барил, шинэ ажил үйлчилгээ, шинэ мэргэжил, шинэ тогтолцоог зайлшгүй шаардаж байна.


Энэхүү илтгэлд хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу болох, нөлөөлдөг хүчин зүйл, энэхүү гэмт хэргийн нөхцөл байдал манай улсад ямар байгаа, түүний шалтгаан үр дагавар, Монгол Улсын төр, засгаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль эрхзүйн орчин, цаашид анхаарах анхаарах тулгамдсан асуудлуудыг тодорхойлохыг зорьлоо.

Article Details

Section
Article
Author Biography

Ц. Бумхорол

Эрдэм шинжилгээний ажилтан, Стратегийн судалгааний хүрээлэнгийн Эдийн засаг, нийгэм судлалын сектор