Завхан аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал
Main Article Content
Abstract
Хүн өөрийн мэдлэг чадварыг хэр зэрэг ашиглаж чадаж байна, ашиглах боломж бүрдэжбайна уу? Зэрэг асуулт ар араасаа урган гарч байгаагаас харахад эдийн засагчид хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг олон өнцгөөс авч үзэн илүү нарийвчлан судалж байна. Аливаа улс орны хөгжлийн чиг хандлага, хурдыг тодорхойлдог гол хүчин зүйл хөдөлмөр юм. Иймд эдийн засгийн салбарын бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч байгааг олон талаас холбон судлах, үр дүнг тоо баримт мэдээллээр баталгаажуулан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тэнцвэр, түүний өөрчлөлтийг тодорхой давтамжтайгаар байнга судлах эрэлт бас үүсч байгаа болно. Тэр тусмаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулах явдал чухал байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа үед хөдөлмөр эрхлэлтийг капитал бараа үйлдвэрлэлийн салбарт илүү дэмжих үү, аль эсвэл өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэлийн салбарт хандуулан хөгжүүлэх үү гэсэн зарчмын сонголт тулгарч байна.
Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг нь хүмүүн капиталын хөрөнгө оруулалт юм. Цалингийн ялгаатай байдлыг зөв ойлгох буюу бусдаас өндер цалин авахын тулд тухайн ажилчин өөрийн мэдлэг чадвар болон боловсролыг дайчлах шаардлагатай болж байна. Иймд хүмүүн капиталын хөрөнгө оруулалт нь ирээдүйд бий болох баялаг, сайн сайхан байдал, орлогын итгэл, хүлээлтийг харуулна. Энэ бүгдийг нэгтгэвэл, хөдөлмөрийн нэг цагийн үнэ болон бодит худалдан авах чадварын харилцан хамаарал бодитой мэдээллийн үндсэн дээр аймаг бүрээр гүйцэд судлагдаагүй байгаа тул зүй ёсоор анхаарал хандуулах ёстой асуудал гэж үзэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд хамаарах дээрх асуудлын шинж байдлыг Завхан аймгийн хувьд торхохойлохыг энэ ажлын хүрээнд зорьж байгаа болно.