Хувь хүний орлогын албан татварын бодлого, зохицуулалтын асуудал
Main Article Content
Abstract
Энэхүү сэдвийн хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улсын макро эдийн засгийн хөгжлийн ерөнхий төлөв, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаад дүгнэлт хийж, төрөөс татварын бодлогын хүрээнд авч явуулж буй бодлого, зорилтууд тэдгээрийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, үр дагавар ямар байгаа талаар судлахыг зорилоо. Татварын бодлогын хүрээнд тухайлбал, хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) ногдуулалтын бодлого шинэчлэлийг хөгжингүй болон шилжилтийн эдийн засаг бүхий орнуудын туршлагыг харьцуулан судалсан.
Манай улсад ХХОАТ-ын хувьд хэрэгжүүлж буй нэгдмэл татвар (Flat tax)-ын системийн хэрэгжилт, үр дагавар, татвар ногдуулалт, хураалтын өнөөгийн байдалд судалгаа хийж татварын хувь хэмжээ, татварын субъектыг сонгох хандлагыг өөрчлөх талаар санал бодлоо дэвшүүлэв. Ялангуяа орлогыг тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгчд иргэдэд татвар ногдуулах системийг шинэчилж “хялбаршуулсан татварын систем”, өөрөөр хэлбэл патент, жишгээр татвар төлөгчдийн асуудалд илүү анхаарлаа хандуулж шинэчлэл хийх шаардлага байгааг тусгав. Эцэст нь манай улсын хувь хүний орлогод татвар ногдуулахад тулгарч буй бэрхшээлүүд, татварын бодлого, зорилтууд тэдгээрийн хэрэгжилт, үр дагаврыг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийн талаар саналаа илэрхийлэв. Орчин үед ХХОАТ нь өрхийн болон хувь хүний хэрэглээ, хуримтлал,ажил эрхлэлт, гэрлэлт, хүн амын өсөлт зэрэг хүн ам зүйн бодлого болон хөдөлмөр эрхлэлт, орлого хуваарилалтын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл болж үйлчилсээр байна.