Шилжигч ажилчид: Хууль эрх зүйн орчин ба нийгэм эдийн засгийн үр нөлөө

Main Article Content

Алгаа Солонго

Abstract





Энэхүү ажлын зорилго нь шилжигч ажилчдад зориулагдсан хууль эрх зүйн орчин, ур чадвар бага гадаад ажилчдад чиглэсэн БНСУ-ын бодлого, Монгол Улсаас БНСУ-руу ажиллах хүчин илгээж буй байдал, БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын үзүүлж буй нийгэм-эдийн засгийн нөлөөг судлах явдал юм.


Чөлөөт эдийн засгийн нөлөөгөөр БНСУ-ын Засгийн газар 1997 оноос бага ур чадвартай гадаад ажилчдын шилжин ирэлтийн талаарх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үеэс Монгол ажилчид үйлдвэрлэлийн дадлагажигчаар албан ёсоор Солонгост ажиллаж эхэлсэн бөгөөд олон арван хүмүүс ажил хийх, суралцахаар албан болон хувийн шугамаар Солонгосыг идэвхтэй зорих болсон билээ. Дийлэнх шилжигчид эдийн засгийн шалтгаанаар (шилжигч ажилчид) шилжих хөдөлгөөнд оролцож, эдийн засгийн өндөр гүйцэтгэлтэйгээр Солонгост амьдарч байна. Гадагш шилжих хөдөлгөөний Монголд үзүүлж буй нэг гол хувь нэмэр нь шилжигчдийн гэр бүл рүүгээ илгээж буй гуйвуулга юм.Тэдний илгээж байсан шилжүүлгийн хэмжээ 2000-гаад оны дунд үе хүртэл хамгийн өндөр байсан бөгөөд ДНБ-ий 10 хувьтай (өнөөдөр 4 хувьтай байна) тэнцэж байв. Гуйвуулгыг голдуу амьжиргаа, эрүүл мэнд, боловсролын зардалд зарцуулж, Монголд орон байр эсвэл хувийн бизнест хөрөнгө оруулахаас илүүтэй өрхийн амьжиргааны түвшин дээшлэхэд зориулагдаж байна.





Article Details

Section
Article
Author Biography

Алгаа Солонго

Доктор (Ph.D), профессор, Хүн амын сургалт, судалгааны төв, Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль