Улаанбаатар хотын гар утас хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа
Main Article Content
Abstract
Энэхүү судалгааны өгүүллээр брэндийн үнэнч байдал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаас шууд шалтгаалах эсэх, гар утас худалдан авалтанд брэндийн нөлөөлөл бусад хүчин зүйлсээс өндөр байдаг эсэхэд хариулт өгөхийг зорьсон. Бизнесийн байгууллагын гол зорилго нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгаж, үнэнч хэрэглэгчийг бий болгох явдал юм. Бүтээгдэхүүн худалдан авахад нөлөөлж байгаа хүчин зүйлс болон брэндийн үнэнч байдал хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай хэрхэн уялдаж байгааг гар утасны хэрэглээний жишээн дээр судалсан болно. Судалгаанд хоёрдогч болон анхдагч мэдээллийг ашиглан, гар утасны хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, сэтгэл ханамж, үнэнч байдалтай холбоотой асуудлуудыг судлахад дараах үр дүн гарсан. (1) Гар утасны зах зээл дээр Apple(iPhone)болон Samsungбрэндийн хувьд зах зээлд эзлэх хувь хэмжээ болон брэндийн үнэнч байдал олон улсын түвшинд буурч байгаа нь өрсөлдөөний орчинтой салшгүй холбоотой. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиносохын хэрээр үйлдвэрлэгчид шинэчлэн гаргаж буй бүтээгдэхүүний загварын тоог нэмэгдүүлэх хандлагатай байв. (2) Монголд гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувийг iPhoneболон Samsungбрэндийн хэрэглэгчид эзэлж байгаа ч iPhoneхэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэглэх хүсэл хандлага нь Samsungбрэндээс илүү өндөр хувьтай байна. (3) Хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байх нь брэндийн үнэнч байдалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд гар утас худалдан авахад брэндийн нэр хүнд нь бүтээгдэхүүний үндсэн шинж болох батерей, цэнэг барих хугацаа, камер, багтаамж, хүчин чадал, сүлжээ барих чадвар, загвар дизайн болон бүтээгдэхүүний үнэ тариф, борлуулагчийн найдвартай байдал зэрэг үзүүлэлтүүдээс бага нөлөө үзүүлдэг болох нь судалгаанаас харагдсан.
Purpose of this study is to determine whether customer satisfaction causes direct impact on brand loyalty and brand reputation can be more influential than other factors for purchase decision of mobile phones. Any business organization aims to keep its customer satisfaction high and tries to build strong base of loyal customers. To define these relationships in more detailed, sophisticated way the study tries to identify how the customer satisfaction connects to brand loyalty and factors influencing buying decision among mobile phone users in Ulaanbaatar. The study revealed following results after using primary and secondary research methods. (1) Market share and brand loyalty of big brands like Apple and Samsung are continuously declining as a result of tight competition in mobile phone market. As the product life cycle shortens brands tend to increase number of models they are offering to the market. (2) In Mongolia, brands such as Apple and Samsung own a big share of the market (more than 50 percent combined), however, customer satisfaction and brand loyalty have been higher in case of iPhone than Samsung phones users. (3) The study assured that there is a direct relationship between customer satisfaction and brand loyalty. Moreover, the results suggest that brand reputation can be less important to purchase decisions than the main factors such as battery, camera, storage, capacity, network coverage, design, price and reliability of dealers.