Хэрэглэгчийн зан төлөв дэх материализм
Main Article Content
Abstract
Материализм хэрэглэгчийн зан төлөв болон маркетингийн хувьд шинэ ухагдахуун биш юм. Олон улсад материализм болон материаллаг хандлагын тухайд нилээдгүй олон талаас судалгааны ажлууд хийгдсэн байдаг ч Монгол хэрэглэгчийн зан төлөвийн талаас судалсан судалгааны ажлууд ховор байдаг. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол хэрэглэгчийн зан төлөвт илрэх материаллаг хандлагын түвшинг тодорхойлж улмаар зарим улсын хэрэглэгчийн уг үзүүлэлттэй харьцуулан дүгнэх, цаашлаад компанийн маркетингийн нэгдмэл харилцааны бодлогыг зорилтот зах зээлийн шинжүүд, материаллаг хандлагатай уялдуулан төлөвлөхөд шаардагдах оновчтой үр дүнг бий болгоход оршино. Хэрэглэгчийн материаллаг хандлага нь худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг юм. Маркетерууд хэрэглэгчийн энэхүү зан төлөвт үндэслэн худалдан авагчдад нөлөөлөхийг оролдож байдаг бол зарим судлаачид хүмүүсийн хэрэгцээ, хүслээ үл ялгах байдлаас хэт хэрэглээ, үйлдвэрлэл бий болж улмаар тогтвортой хөгжилд асуудал үүсгэж байна гэж үздэг. Энэхүү ажилд материализмын талаарх ойлголт, өмнө хийгдсэн ажлуудын судлагдсан байдал, Монгол залуу хэрэглэгчдийн материаллаг хандлага, зарим улсын хэрэглэгчийн материаллаг хандлагын уг үзүүлэлттэй харьцуулан авч үзэх болно. Монгол хэрэглэгчийн материаллаг хандлагыг илрүүлэх нь бизнесийн болон бизнесийн бус байгууллагууд хэрэглэгчид чиглэсэн аливаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бий болгох, хүргэхэд мөн тэдний худалдан авах шийдвэр гаргалтын гол учир шалтгааныг ойлгоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн глобал зах зээл улам бүр өргөжин тэлж байгаа энэ үед улс дамнасан бизнес явуулж буй олон улсын корпораци, компаниуд маркетингийн бодлого стратеги боловсруулахдаа тухайлсан улсын хэрэглэгчийн худалдан авалтанд өгч буй үнэ цэнийг бүтээгдэхүүн, идэвхжүүлэлтийн бодлогодоо тусгах, маркетингийн нөлөөллөө хүчирхэгжүүлэх боломжтой болох юм.
In the area of marketing and consumer behavior, materialism is not a new concept. The concept of materialism has been studied in many different countries, especially in developed and emerging countries, rare research studies are found related to Mongolian consumer behavior and market. The purpose of this study is to examine materialistic level in Mongolian young consumers after reviewing some of the existing key concepts and dimensions of materialism, and furthermore to establish valuable and effective results required in planning integrated marketing communication strategy based on characteristics and buying behavior of target consumers. The nature of materialism is one of the important factors that influence buying decision of consumers. While marketers rely on the materialistic nature of consumers to entice them to purchase goods and service, some researchers think that persons make purchases without learning the distinction between their wants and needs and materialism is the root causes behind issues and problems in sustainable development because of over consumption and production. This paper explains and clarifies conceptual framework and literature of materialism, furthermore determine materialism level in Mongolian young consumers in comparison of other countries same age group. Getting a better sense of the importance of understanding the materialistic nature of consumer behavior and of will help to create and deliver the right products and services for both profit and non-profit organizations.