Хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа (Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхайн жишээн дээр)

Main Article Content

Төмөрчөдөрийн Сүмжидмаа
Лувсандондовын Оюунцэцэг

Abstract

Бүтээмж нь үйлдвэрийн газрын хөгжилд нөлөөлөх чухал зүйлсийн нэг бөгөөд  үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалтын эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх үзүүлэлт юм. Эдийн засгийн онол практикт бүтээмж, хөдөлмөрийн бүтээмжийн чиглэлээр цөөнгүй судалгаа хийгдсэн байдаг бөгөөд манай орны хувьд 1990-ээд оноос хойш хөдөлмөрийн бүтээмжийг шинэ агуулгаар үзэх болж, энэ чиглэлээр тодорхой тооны судалгааны ажлууд хийгджээ.Уг ажлын хүрээнд уул уурхайн үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмжийн судалгааны зарим үр дүнг тусгав. Судалгаанд хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг 8 бүлэг 45 үзүүлэлтийн хүрээнд авч үзэж, тэдгээрийн ач холбогдлыг ач холбогдлын харьцангуй индексээр тодорхойлж гаргав. Хүдрийн ил уурхайн үйлдвэрлэлтэд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бус ажилчдын тоо нэмэгдсэн нь голчлон нөлөөг үзүүлж байгаа бөгөөд хөдөлмөрийн бүтээмж нь харьцангуйгаар тогтвортой байна. Хөдөлмөрийн бүтээмжид сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн  эрэмбэлэлтээр техник, тоног төхөөрөмж (RII=77.6),ажиллагчдын идэвхжүүлэлт (RII=75.9) бүлэг хүчин зүйлс эхний байруудад эрэмбэлэгджээ. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл болон элэгдэл хуучралт зэрэг нь нийт авч үзэж буй 45 үзүүлэлтийн 1 ба 2-рт эрэмбэлэгдсэн байна.


Productivity is one of the important things that affecting on industry’s development and the economic efficiency indicator of resource utilization. In economic theory andpractice, there is have beenstudied several works about productivity and labor productivity. Researchers viewthe new content of labor productivitysince 1990in our country and have been made some projects. In this study has shown some results of labor productivity analysis of mining industry. In the study used Relative Importance Index for estimating and ranking, which identified 45 factors categorized 8 groups as the factors affecting labor productivity.An increase in a number of workers more affecting than labor productivity in ore open pit mine’s production. Labor productivity is relatively steady in ore open pit mine. Technics and equipment(RII=77.6) and motivation of workers(RII=75.9) have high effect on labor productivity and ranked 1stand 2ndplace of all 8 group factors negatively affecting labor productivity. Damage and depreciation of equipment factors were ranked in the 1stand 2ndposition of all 45 factors negatively affecting labor productivity.

Article Details

Section
Article
Author Biographies

Төмөрчөдөрийн Сүмжидмаа

Докторант, ШУТИС, БуХС, ТМС ахлах багш

Лувсандондовын Оюунцэцэг

Доктор (ScD), профессор, ШУТИС, БАТС