Хүн ам зүйн хөгжлийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам

Main Article Content

П Гансүх

Abstract

Даяарчлалын үйл явцтай уялдуулан аливаа улс орон хөгжлийн үзэл баримтлалаа эргэн харж, удирдлага, төлөвлөлт, прогнозчлынхоо хувилбар, парадигмыг өөрчилж, нэмэлт тодотгол хийж байна. Монголын өнөөгийн хүн ам зүйн хөгжлийн удирдлага нь дотроо ерөнхий ба тусгай хэмээн хоёр хуваагдахаар байна. Хүн ам зүйн хөгжлийн ерөнхий удирдлага нь улс орны хөгжлийн суурь үзэл баримтлалтай холбоотой, нийтлэг эрх ашгаар нөхцөлдөх учиртй харин тусгай удирдлага нь Монгол улсын хүн ам зүйн хөгжлйн үйл явцаар л тодорхойлогдоно. Хүн ам зүйн хөгжлийн ерөнххий болон тусгай бодлого нь үйлчлэх хүрээ, механикм, нөлөөллийнхөө хэр зэргэмжээр харилцан адилгүй ч, бие биенийгээ тэтгэн дэмжсэн, нөхөн сэлбэсэн шинжтэй байна. Цаашид Монголын хүн ам зүйн хөгжлийн удирдлагын тогтолцоонд нийгмийн ба төрийн удирдлага, тэдгээрийн харилцаа, шүтэлцээг сайжруулах, хүн ам зүй, хүний нөөцийн асуудлыг шинжлэх ухааны түвшинд хүргэж шаардлага урган гарч байна.

Article Details

Section
Article
Author Biography

П Гансүх

Удирдахуйн ухааны доктор, БСШУЯ-ны дарга