Нийгмийн судалгаанд статистик аргыг ашиглах нь
Main Article Content
Abstract
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтүүд байдаг. Амьжиргааны түвшинг нэгтгэн харуулах ерөнхий үзүүлэлт байхгүй учраас түүнийг статистикийн олон үзүүлэлтээр тодорхойлдог. Энэ ажилд хүн амын орлогын ялгаа, ядуурлын түвшин, хязгаарлалтыг судлах аргууд, мөн нэгдсэн үзүүлэлтээр харуулах боломжийн тухай авч үзэх болно. Үүнд: Олон улсын статистикийн өргөнөөр хэрэглэдэг индексийн болон загварчлах аргуудыг голлон авч үзсэн ба Монгол улсын хүн амын нэг хүнд ногдох сарын дундаж орлогын мэдээг үндэслэн орлогын ялгааны үзүүлэлтийг тооцож үзсэн. Ингэхэд хамгийн өндөр болон хамгийн бага орлогын хүн амын нэг хүнд ногдох орлогын түвшин маш их зөрүүтэй гарсан байна. Мөн амьжиргааны түвшний хамгийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн байдлаар харуулах хүний потенциалын хөгжлийн индекс Монгол улсын хувьд 0.513 байна.