Монголын хүн амын нас, хүйсийн бүтцэд гарч буй өөрчлөлтүүд, түүний үр нөлөө
Main Article Content
Abstract
Энэхүү ажилд Монгол улсад явагдсан хүн амын тооллогын мэдээллүүдийг эх үүсвэр болгон 2000 он хүртэлх Монгол улсын хүн амын нас, хүйсийн бүтцийн судалгаа хийсэн ба судалгааны үр дүнгээс үзэхэд энэ зууны эхний хагасаас өмнө ихээхэн зохисгүй байдалтай байсан хүн амын насны бүтэц төрөөс хүн амынхаа өсөлтийг дэмжих талаар явуулсан идэвхтэй бодлогын үр дүнд өнөөдөр харьцангуй зөв хэлбэртэй болоод байна. Сүүлийн хагас зуун жилд манай орон залуу хүн амтай оронд тооцогдож байгаа ба 1956-1980-аад оны хүн амын залуужилтыг тодорхойлогч гол бүлэг нь хүүхдүүд байсан бол, 1980-аад оноос хойш уг бүлэг нь өсвөр үеийнхэн болон хөдөлмөрийн эгнээнд шинээр шилжиж буй насныхан болжээ. Иймээс ч хүн амын одоогийн насны бүтэц нь цаашдын хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боловч одоогоор дээд боловсрол, орон сууц, ажлын байрны ихээхэн хэрэгцээг бий болгож, сүүлийн үед манай оронд газар аваад байгаа ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдлүүдэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна.