Шилжих хөдөлгөөний өнөөгийн байдал

Main Article Content

Т Навч

Abstract

Манай улсад сүүлийн 40 гаруй жилд хотжилт мэдэгдэхүйц хурдацтай явагдаж байна. Гэхдээ хотжих үйл явц жигд байж чадаагүй бөгөөд Улаанбаатар, төмөр зам дагуу хот суурины цуваа бүрэлдэх чиглэлээр явагдсан гэж хэлж болно. НҮБ-ийн ХАС-гийн санхүүгийн болон техникийн тусламжтайгаар Монгол улсын хүн амын байршил, шилжих хөдөлгөөнд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн болон хүн амын зүйн хүчин зүйлсийн судалгааг 2000 онд хийж гүйцэтгэсэн юм. Шилжих хөдөлгөөний улмаас шилжигчид эерэг сөрөг олон үр дагавартай тулгарч буйг судалгааны үр дүн тодорхойлж өглөө. Иймээс хүн амын шилжих хөдөлгөөнтэй холбогдсон ашиг сонирхол, зөрчлийг зөөлрүүлэх талаар уян хатан, алсын хараатай төрийн бодлого явуулахад шилжих хөдөлгөөнийг зохистой механизмаар залуурдах, арга чиглэлийг нарийвчлан тодорхойлж өгсөн төрөөс баримтлах хүн амын бодлого өөрчлөн гаргах шаардлага амьдралаас урган гарч байна.

Article Details

Section
Article
Author Biography

Т Навч

Хүн ам зүйн магистр, МУИС-ийн ХАЗССТ-ийн багш