Зах зээлд шилжих үеийн Монгол Улсын хотжилтын зарим онцлог

Main Article Content

М Баянтөр

Abstract

Хотод оршин суугчдын тоо 1997 оныг хүртэл жилээс жилд өсөж байсан төдийгүй, нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Харин сүүлийн 2 жилийн дотор хотод оршин суугчдын тоо ялимгүй буурсан нь зарим аймгийн төвийн хүн амын тоо буурсантай холбоотой. 1963 онд нийт хүн амын 40 орчим хувь, 1989 онд нийт хүн амын 57%, 1999 онд нийт хүн амын 51% нь хотын хүн ам байна. 1990 онтой харьцуулахад Улаанбааатарт оршин суугчдын тоо өсч, нийт хүн амын 28%, хотын хүн амын 54% төвлөрч байна. Мандалговь, Баруун-Урт, Цэцэрлэг хотуудын байнгын оршин суугчдын тоо цөөрч, нийгэмд гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдсөн боловч хотжилтын үйл явц үргэлжилсээр байна.

Article Details

Section
Article
Author Biography

М Баянтөр

Дэд доктор, профессор, МУИС-ийн Газарзүй-аялал жуулчлалын салбарын тэргүүлэх профессор багш