Хүн ам ба настан

Main Article Content

М Шагдарсүрэн

Abstract

Дэлхий нийтийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудын тоо өссөөр байна. Ялангуяа төрөлтийн түвшин огцом буурч байгаа улсуудад хөгшрөлтийн процесс идэвхтэй явагдаж, улмаар настнууд анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа билээ. 1995 он гэхэд 60 буюу түүнээс дээш насны хүн амын тоо 545 сая байсан бол 2000 онд 614 саяд хүрсэн ба цаашид энэ тоо улам бүр өсч 2025 онд 1.2 тэрбумд хүрнэ. Ерөнхийдөө ахмад настнуудын дунд эмэгтэй настнуудын эзлэх хувийн жин эрэгтэйчүүдийнхээс өндөр байх хандлага аль ч орны хувьд ажиглагдаж байна. Энэхүү ажилд дэлхийн, бүсийн болон Монгол улсын хэмжээнд настнууудын тааарх замри нэг гол асуудлыг авч үзсэн ба Монгол улсын өндөр настнуудын орлогын эх үүсвэр, эрүүл мэндийн болон гэр бүлийн байдал, орон сууцны нөхцөл зэргийг судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлсон болно.

Article Details

Section
Article
Author Biography

М Шагдарсүрэн

АУ-ны дэд доктор, ЭМУМБТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан