Монголын ажиллах хүчний мэдлэг, ур чадварын талаарх түүвэр судалгаа (Англи хэлээр)

Main Article Content

B Otgontugs

Abstract

Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжих гол нөхцлийн нэг нь өндөр боловсролтой, чадварлаг ажиллах хүчин билээ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тал болох пүүсүүд ямар мэдлэг боловсрол, ажлын ур чадвар эрэлхийлж байгааг судлах нь нэн чухал байгаа юм. Ингэж судалснаар хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн тал болох техник мэргэжил, их, дээд сургуулиудийн зах зээлд шаардлагатай байгаа ажиллах хүчнийг бэлтгэх асуудал улам боловсронгуй болж ирэх ач холбогдолтой юм. Энэ ажилд Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн асуудлыг, тухайлбал, аж үйлдвэрлэл ба мэдээлэл технологийн салбарын пүүсүүд ямархуу мэдлэг, чадвартай ажилчид элсүүлэхийг хүсэж байгаа, ажилчдаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг, ажилчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд ямар төрлийн сургалт явуулдаг талаар хийсэн судалгааны үр дүнг багтаалаа.

Article Details

Section
Article
Author Biography

B Otgontugs

Lecturer, National University of Mongolia