ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэг хандлага, туршлагыг тодорхойлох туршилтын судалгаа (Англи хэлээр)
Main Article Content
Abstract
ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэг, хандлага, туршлага ямар байгааг тодорхойлох зорилгоор 1999 онд хийгдсэн уг судалгаа нь галт тэргээр зорчигчид болон төмөр замын дагуу оршин суугчдын дунд хийгдсэн анхны судалгаа юм. Судалгааны дүнгээс харахад ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг хариулагчдын дунд тийм ч тааруу биш байлаа. Харин өсвөр үе, залуучууд, боловсролын түвшин бага, ажил эрхэлдэггүй, огт гэрлээгүй буюу ганц бие залуучуудын дунд харьцангуй бага байв. 24-өөс доош насны хариулагчдын 25% нь ХДХВ/ДОХ-ын талаар найз нөхөд болон хүмүүсийн ярианаас сонссон гэж хариулсан байна. Мөн энэ талаар мэдээллийг найз нөхөд болон хүмүүсийн ярианаас авдаг гэж хариулсан ажилгүй хүмүүсийн хувь ажил эрхэлж буй болон оюутан сурагчдынхаас өндөр байна. Судалгаагаар үе тэнгийнхний сургалт нэлээд ач холбогдолтой харагдсан. Цаашид ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлын хүрээнд бэлгэвчийн ач холбогдолыг таниулан сурталчлах ажлыг өргөжүүлэх шаардлага тавигдаж байна.