Үйл ажиллагааны зарим судалгааг ашиглах тухай
Main Article Content
Abstract
Үйл ажиллагааны судалгаа нь 1940-өөд оноос үүсэж хөгжсөн судалгааны нэг аргачлал бөгөөд "тулгарсан асуудалд практик шийдэл олохын тулд оролцооны үндсэн дээр үйл ажиллагаа ба эргэцүүлэл, онол ба практикийг хамтад нь авч үзэхийг оролддог". Үйл ажиллагааны судалгаа гэсэн ерөнхий нэрийн дор үйл ажиллагааны оролцоот судалгаа, үйл ажиллагааны шинжлэх ухаан, софт системийн аргачлал зэрэг өөр хоорондоо ялгаатай олон хувилбар багтана. Хийж байж л мэдэж авна, хийнгээ сурах нь суралцах хамгийн сайн арга гэсэн итгэл дээр суурилдаг, оролцогчдын туршлагыг судлаачийн мэдлэгтэй дүйцэхүйц адил түвшинд авчирч үнэлдэг, практик үр дүнг чухалчилдаг зэрэг хэд хэдэн давуу талтай. Уг аргачлалыг Монголд боловсролын салбар, ядуурлыг бууруулах арга хэмжээнээс гадна байгууллагын өөрчлөлт, хөгжлийн хүрээнд ашиглах боломжтой. Моө энэ талаар арга зүйн дэмжлэг авах хэрэгцээг судлах хэрэгтэй байна.