Мэргэжлийн өвчний өнөөгийн байдал, цаашдын төлөв
Main Article Content
Abstract
Сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөсдмийн тоо 3,4-6,3 хувь өссөн байна. 2007 оны 1 сарын 1-ний өдрийн бөйдлаар мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хяналтанд 8669 хүн байдаг бөгөөд үүнээс 5179 нь хөдөлмөрмийн чадвар алдалтын хувь тогтоолгожээ. Манай оронд уул уурхай, түлш эрчим хүч, барилга-барилгын материалын болон бусад үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж буй өнөө үед төр засгаас ажилчдын нөхцөл, амьдрал ахуйн хангамжийг сайжруулах, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах талаар удаа дараа системтэй арга хэмжээ авч байгаа боловч мэргэжлийн шалтгаант өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байгаа нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын цогцоор шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна.