Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлын өмнө тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлох нь

Main Article Content

М. Сүхцоодол

Abstract

Эдийн засгийн байдал тогтворжиж байгаа нь хүн амд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний санхүүгийн нөөц, чадавхад нөлөөлж байна. Гэвч нийгмийн хамгааллын арга хэмжээг үр ашигтай, хүртээмжтэй, тэгш хүргэх, нийгмийн хамгааллын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болгоход чиглэгдсэн бодлогыг тодорхойлох, жил ирэх тутам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тахир дутуугийн тэтгэвэрт зарцуулж буй хөрөнгийн хэмжээ хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа нь цаашид Нийгмийн даатгалын сан болон улсын төсөвт хэрхэн нөлөөлөх нөлөөллийг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.


Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүний тоо сүүлийн 5 жилийн дотор 2006 онд 2002 оныхоос 25255 хүнээр буюу 39.4 хувиар, 1995 оноос 57666 хүнээр буюу 2.8 дахин өссөн байна. ХБИ-д олгох тахир дутуугийн тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан хурдацтайгаар нэмэгдэх нь Нийгмийн даатгалын сан болон улсын төсөв (халамжийн сан)-т ирээдүйн хүндрэл учруулах нөхцлийг бий болгож байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээх талаар дорвитой ажиллаж чадахгүй байна. Дээрх тулгамдаж буй асуудалд эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлыг шинэчлэн сайжруулах, тахир дутуугийн тэтгэврийн бодлогыг өөрчлөх шаардлага буйг харуулж байна.

Article Details

Section
Article
Author Biography

М. Сүхцоодол

УНДЕГ-ын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв коммисын нарийн бичгийн дарга