Хөхөөр хооллолтын байдал
Main Article Content
Abstract
Энэхүү ажилд судлаачид хүүхдийг хөхөөр хооллолт, түүний ач холбогдол, энэ талаар Монгол улсад хэрэгжиж буй бодлогын асуудлыг хөндөн авч үзсэн байна. Монгол улсын засгийн газраас "Хүүхдийг хөхөөр хооллох, Хүүхдэд Ээлтэй Эмнэлэг" бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил болж байгаа бөгөөд бодлогын хүрээнд тодорхой ажлууд зохиогдож байгаа хэдий ч 0-2 насны хүүхдийн хооллолтын өнөөгийн байдал, ялангуяа дан хөхөөр хооллолтын байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар бодитой нарийн мэдээлэл, судалгаа дутмаг байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байгаа ажээ.
Судлаачид Улаанбаатар хот, Ховд, Сэлэнгэ, Дорнод аймгуудын 0-2 насны хүүхэдтэй 651 эхийг хамруулсан түүвэр судалгаа хийж, 0-2 насны хүүхдийн хооллолтын өнөөгийн байдал, ялангуяа дан хөхөөр хооллолтын байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохыг зорьсон ба судалгааны үр дүндээ үндэслэн зохих бодлогын зөвлөмжүүдийг гарган тавьсан байна. Уншигч та судалгааны дэлгэрэнгүй үр дүнг доорх бүтээлээс уншина уу.