Монгол улсын хүн амын тоо, өсөлтийн түүхэн хандлага, орчин үед анхаарах зарим асуудал
Main Article Content
Abstract
Энэхүү ажил нь Монгол улсын хүн амын өсөлтийн түүхэн хандлага, түүний үр нөлөөний талаарх судлаачийн дүгнэлт, үзэл бодлыг илэрхийлжээ. Судлаач ажилдаа Монгол улсын хүн амын анхны тооллогоос авахуулаад хамгийн сүүлийн тооллого хүртэлх бүх тооллогын мэдээллүүдэд үндэслэн хүн амын тоо, өсөлтийн өөрчлөлт, тэдгээрийн онцлог, шалтгааныг улс төр, нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн нөхцөл байдалтай уялдуулан дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд олон олон сонирхолтой түүхийн баримтуудыг ашигласан байна. Түүнчлэн дээрх сэдэвтэй холбоотой төрөөс хүн амын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, ололт, сургамжийн талаар өөрийн санал, дүгнэлтүүдийг гарган тавьсан нь ихээхэн сонирхол татахуйц байна. Уншигч та энэхүү судалгааны дэлгэрэнгүй үр дүнг доорх бүтээлээс уншина уу.