Орон сууцны статистикийн тухай тэмдэглэл
Main Article Content
Abstract
Хүн амын аж амьдралын нэг салшгүй хэсэг бол тэдний амьдралын тав тухтай орчин, эрүүл ахуйн шаардлага, нөхцлийг бүрэн хангасан орон сууцны нөхцөл, түүнтэй холбоотой асуудал байдаг.
Энэ ажлаас уншигч та бүхэн, орон сууцны статистик юуг судалдаг, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах нь ямар ач холбогдолтой талаарх онолын ойлголт, мэдлэгийг олж авах болно. Түүнчлэн Монгол улсын жил тутмын статистикийн мэдээллүүд болон Хүн Ам, орон сууцны тооллогын мэдээлэлд үндэслэн Хүн амын орон сууц, амьдралын нөхцөл байдалд үнэлгээ өгсөн судлаачийн судалгааны ажлын тодорхой үр дүн, тайлбаруудаар онолын мэдлэгээ баяжуулах боломжтой юм.
Энэ ажилд, хүн амын орон сууцны нөхцөл, түүний цаашдын хэрэглээний асуудлыг авч үзэхдээ, юун түрүүнд хүн амын өсөлт, бүтцийн ирээдүйн хандлагатай уялдуулах хэрэгтэй талаар чухалчлан өгүүлсэн болно. Ажлын төгсгөл хэсэгт, орон сууцны ирээдүйн хэрэглээг хангах ажил нь тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах бус, харин сууцны зохимжтой байршилт, хүний бүхий л талын ахуйн, соёлын хэрэгцээг хангахуйц байхад чиглэгдэн төлөвлөгдсөн байх хэрэгтэй зэрэг тодорхой санал, зөвлөмжүүд тусгагдсан болно.