Хүн амын орлогын албан татвар ба амьжиргааны чадавхи

Main Article Content

Б. Сувдаа

Abstract

Нийгмээс хүн амын дунд хуваарилагдаж буй орлогын хуваарилалт нь хүн амын дунд баян хоосны ялгааг зөөлрүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нэг хэрэгсэл нь хүн амын орлогын албан татвар байдаг.
Хүн амын орлогын албан татварын бодлого, хэрэгжилт нь хүн амын мөнгөн орлого, зарлага, ажил эрхлэлттэй салшгүй холбоотой. Манай улсын хувьд хүн амын мөнгөн орлого бага, ядуурал өргөн давхаргыг хамарч байгаа нь дээрх бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Хүн амын дунд орлого хуваарилан нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх татварын бодлогын хэрэгжилт сул байх нь эргээд хүн амын аж амьдралд онцгой нөлөөтэй байх болно.
Ийм ч учраас энэхүү ажилд, дээрх үзүүлэлтүүдийн хоорондын харилцан уялдаа, бодит байдал ямар байгааг статистик тоо, баримтууд дээр судлан, манай улсад хэрэглэгдэж буй татварын бодлого, хэрэгжилтийг хүн амын амьжиргаанд аль болох бага дарамт үзүүлэх талаас нь анхааран сайжруулах хэрэгтэй талаар дүгнэлт, зөвлөмжийг гаргасан болно.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Сувдаа

Эдийн засгийн магистр, МУИС-ЭЗС-ийн багш