Хүн ам ба ядуурал

Main Article Content

Н. Өлзийбат

Abstract

Аливаа улс орны тогтвортой хөгжлийн нэг үндсэн баталгаа бол хүн амын амьжиргааны түвшингийн эрс ялгааг багасгах, ядуурлыг бууруулах явдал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Хүн амын асуудлаархи дэлхийн Дээд хэмжээний чуулга уулзалт, бага хурлын зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор Дэлхийн хүн амын өдрийг энэ онд “Ядуурал, хүн ам ба хөгжил” уриан дор зарлаж, ядуурлыг бууруулах асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулж байгаа билээ.
Энэхүү нийтлэл нь “Хүн ам ба Ядуурал” сэдэвтэйгээр хэвлэгдэн гарсан Дэлхийн Хүн Амын Илтгэлийг түгээхэд зориулан бэлтгэгдсэн товчлол-нийтлэл юм. Эндээс та бүхэн дэлхий дахинаа ядуурлын асуудал хэрхэн тавигдаж, нийгэм, хүн амын дунд ямар үр дагавар үзүүлж байгаа талаарх илтгэлд дурьдагдсан судалгааны үр дүнгүүдтэй танилцахын зэрэгцээ ядуурлын төрөл, хэв шинжүүд, ядууралд нөлөөлж буй зарим хүчин зүйл, ядуурлын шалтгааны сүлжээ, ядуурлыг хэмжих аргын талаар тодорхой мэдээллийг авах болно.

Article Details

Section
Article
Author Biography

Н. Өлзийбат

Сэтгүүлч, "Өдрийн сонин" хэвлэлийн газар