Монгол улсын хүний хөгжлийн индекс түүнээс гарах дүгнэлтүүд

Main Article Content

Н. Батнасан

Abstract

Судлаач доктор Н.Батнасан нь 2003 оны Монгол Улсын Хүний Хөгжлийн Илтгэлийн редактор бoгooд энэхүү илтгэлийг бичих явцад Хүний Хөгжлийн Индекс болон түүнд гарсан өөрчлөлтүүдэд тооцсон судалгааны үр дүнд үнэлэлт дүгнэлтийг гаргаж тавьсан байна. Судалгаанаас харахад 1990-2002 онуудын Хүний хөгжлийн индексийг хооронд нь харьцуулан авч үзсэн бөгөөд манай улс сүүлийн жилүүдэд Хүний Хөгжлийн Индексийн үзүүлэлтээр аажмаар өсөх хандлагатай байна. Монгол Улс нь дундаж наслалт болон боловсролын үзүүлэлтээр Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр хэмжээнд байгаа боловч нэг хүн амд ногдох ДНБ-ний үзүүлэлт нь хойш чангааж байгааг энэхүү судалгааны үр дүн харуулж байна. Монгол улсын Хүний Хөгжлийн Индексийг жил тутам тооцсон тооцооноос харахад цаашид өсөх хандлага ажиглагдаж байгаа боловч хот, хөдөө болон бүс нутгаар мэдэгдэхүйц зааг ялгаа ажиглагдаж байгааг харуулсан байна. Энэхүү зааг ялгааг багасагах Монгол улсын хот, хoдooд хүний хoгжлийн адил тэгш боломжийг бүрдүүлэх, мoн хот, хөдөөд алинд ч хүмүүст амьдрах өргөн сонголтыг бий болгох боломжийг бүрдүүлэхэд шийдвэртэй алхам хийх ёстойг харуулахыг зорьжээ.

Article Details

Section
Article
Author Biography

Н. Батнасан

Доктор, МУИС, ЭЗС-ийн Маркетинг Олон Улсын худалдааны тэнхмийн орлогч эрхлэгч