Залуучуудын боловсрол дахь тэгш бус байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлөгч хүчин зүйл болох нь

Main Article Content

Ж. Эрдэнэцогт

Abstract

Хүний нийгэмшилтийн анхдагч нэгж болох гэр бүлийн орчинд гэр бүлийн хүчирхийлэл гардгаараа гэр бүлийн гишүүдийн, үр хүүхдийн эрхийг зөрчиж байдаг сөрөг үзэгдэл юм. Тиймээс манай орны төр, засгаас баримтлах бодлого, хууль эрх зүйн актууд батлагдан хэрэгжиж байна. Тухайлбал, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг эрх зүйн актаар зохицуулагдаж байдаг. Гэвч нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийн арга, хэлбэр улам бүр нарийсч, шинэ арга хэлбэрээр ажиллахыг шаардах боллоо. Судалгаанаас үзэхэд нийт гэр бүлийн 78.5 нь хувь гэр бүлийн ямар нэг зөрчил гардаг гэж үзсэн байхад 12.5 хувь нь зөрчил гардаггүй гэжээ. Эндээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн суурь шинжтэй асуудал болжээ.
Дэлхийн олон улс орнууд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар төсөл, хөтөлбөр, судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны үр дүн нь тухайн орны нийгэм, эдийн засгийн онцлогоос шууд хамаарч байдаг. Монгол орны хувьд нийгмийн өөрчлөлтэй холбоотойгоор гарч ирсэн эдийн засгийн хямрал, боловсрол дахь хүйсийн ялгаа зэрэг хүчин зүйлс нь нийгмийн олон асуудлуудыг өөртөө агуулж байдаг. Тэр дундаа боловсрол дахь хүйсийн ялгавартай байдал нь нийгмийн сөрөг асуудлуудыг агуулдаг бөгөөд түүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм.
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах бодлого нь онолын үндэслэлтэй, уламжлалт бус өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлөх хүчин зүйлсийн бүрэн тооцсон судалгаа шинжилгээн дээр тулгуурлах нь нэн чухал юм. Манай боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцаа түүнээс үүдэн гарч буй гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн томоохон асуудлыг үүсгэж байгаа нь уг ажлын гол үндэслэл болж байна.
Судлаач өнөөгийн нийгмийн бодит дүр төрх, онолын хандлагууд, судалгааны баримтан дээр тулгуурлан өөрийн дүгнэлт, зөвлөмжөө дэвшүүлэн тавьсан юм.

Article Details

Section
Article
Author Biography

Ж. Эрдэнэцогт

Нийгмийн ухааны магистрант, МУИС-ийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн эрдэм шинжилгээний ажилтан.